Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Галби Жим хийх жор
Дуу хөгжим

Галби Жим хийх жор

Урлаг Урлаг11/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
uls_5528a571130a2_13011108592015-04-11-13-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амралтын өдрөөр Галби жим хийх жорыг оруулж байна. Хайртай дотно хүмүүстэйгээ халуун ам бүлээрээ уг хоолыг хийж амтархан идээрэй

Өөх багатай /Өөхгүй байж болно/ үхрийн хавиргыг жижиглэн бэлтгэнэ. Ингээд хүйтэн усанд дор хаяж 30 минут сойно. Ингэснээр чанах үед махны илүүдэл цус, нөж ялгарах нь бага байдаг. Ингээд махыг хүйтэн уснаас сайтар шүүж гаргана.

Ингээд махыг тогоонд хийж дээрээс нь 4 цайны аяга ус хийгээд хальсалсан сонгино, сармисыг бүхлээр нь мөн ногоон сонгино, цагаан гааг хийнэ. Ингээд таглаж тавиад зөөлөн гал дээр буцалгана.

Буцлах явцад шөлөн дээр хөвж гарч ирсэн өөх тос, шүүрсэн тосыг шүүж ялгаж аваарай. Ингээд галын хэмийг багасгаж 30 минут зөөлөн буцалгасны дараа хавиргыг шүүж аваарай.

Ингээд бусад ногоог ч мөн адил шүүж аваад шөлийг сэрүүн газар тавьж хөргөөрэй.

Хавиргыг амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага зөгийн бал, 1/4 цайны аяга алимны цуу /будааны цуу байж болно/, 2 хоолны халбага гүнжидийн тос, 1/2 үрж жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага үрж жижиглэсэн эсвэл нунтаг сармис, 1/2 цайны халбага хар перц, 1 цайны халбага нунтаг цагаан гаа эсвэл цэвэр алим/жүржийн шүүсийг хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холино. Ингээд түр амраагаарай.

Энэ хооройнд лууван, цагаан лууван, төмс, мөөг, улаан чавга зэргийг угааж хальслаж бэлтгээрэй. Ногоог том томоор хэрчих хэрэгтэй. Учир нь жижиг хэрчвэл чанах явцад нялцгайрч үйрч алга болох талтай.

Ингээд амталсан хавирган дээрээ бэлтгэсэн ногоонуудаа хийж 2-2,5 цайны аяга хавирганы шөл хийж таглаад буцалгана. Буцалсны дараа галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр үе үе хутган 30 минут орчим буцалгана.

Ингээд амсаж үзээд шаардлагатай амтлагчаар нэмж амтлаж болно.

Ингээд зөөлөн гал дээр шөлийг дахин 25-30 минут буцалгах ба шөл ширгэж сүмс болон өтгөрч үхрийн мах зөөлөртөл нь зөөлөн гал дээр буцалгана. Ингээд хэрчсэн ногоог сонгино, гүнжидийн үрийг цацаж холиод галаас гаргаарай.

Амтат галби жим бэлэн боллоо. Та сахайн хооллоорой

Эх сурвалж: 1000jor.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

50 Cent-ийн P.Diddy-гийн тухай хийсэн баримтат кино арванхоёрдугаар сарын 2-нд гарна

27/11/2025
Дуу хөгжим Урлаг

Хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр Ардын жүжигчин цол хүртлээ

26/11/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Ж.Мишээл Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал-II” одон хүртжээ

25/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Доктор Ж.Цэсэнгийн номын нээлт боллоо

28/11/2025

Таван хаан бурхны танка Архангайн музейд хадгалагдаж байна

28/11/2025

50 Cent-ийн P.Diddy-гийн тухай хийсэн баримтат кино арванхоёрдугаар сарын 2-нд гарна

27/11/2025

“Соёлын гавьяаны одон”-г талийгаач И Сүн Жэд нөхөн олголоо

27/11/2025

Милан-Кортинагийн Олимпын галыг асаажээ

27/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.