Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх баталгаажиж, Г.Тэмүүлэн генсекээр сонгогдов
Оддын амьдрал

НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх баталгаажиж, Г.Тэмүүлэн генсекээр сонгогдов

Урлаг Урлаг13/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1993b776a7bc02aebig2333014672015-04-13-13-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   МАН Монгол улсын ууган улс төрийн хүчний хувьд үеийн үед Монгол төрийн хар хайрцагны бодлогыг хойч үедээ уламжлуулж, Монгол төрийн тулхтай түшээдийг бэлтгэж ирсэн билээ. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас эхлүүлсэн орчин цагийн Монгол улсын тусгаар тогтнолыг өдгөө хадгалж, хамгаалж явах үүрэг энэ намд оршсоор буй. 

   МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны ерөнхийлөгчид Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар өрсөлдөж, холбооныхоо тамга тэмдгийг булаацалдаж байгаа мэт “бор шувуу” хэд хоногийн өмнөөс улс төрийн хүрээнд гарах болсон. Тэгвэл МАН-ын залуус ямар нэгэн хэрүүл тэмцэл, явган зөрчилд хүрээгүй гэдгээ өнгөрсөн хагас сайн өдөр хуралдсан 7-р бага хурлаараа нотлон харууллаа.

   Тус бага хурлаар НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр өөрийн саналаар ажлаа өгч, ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг баталгаажуулсан юм. 70.000 гишүүд дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн энэ том айлын ерөнхийлөгч нь Л.Оюун-Эрдэнэ мөн гэдгийг НАМЗХ-ны шат шатны удирдлагууд, гишүүд нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, түүнийг дэмжиж байгааг энэхүү үйл явдал илтгэж байна.

    Мөн тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг түүний оронд Ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилжээ. Сонгууль дөхөж байгаа энэ үед МАН-ын залуусын эв нэгдлийг хагалан бутаргах, хоорондоо хэрүүл тэмцэлтэй мэт ташаа мэдээлэл олон нийтэд өгөх оролдлого гарч байгаад НАМЗХ-ны залуус дургүйцлээ илэрхийлж, үүний эсрэг хатуу зогсоно гэсэн юм.
МАН-д улс төрийн нэгэн үе солигдох үйл явц эхэлж буй энэ үед МАН-ын залуус атгасан гар шиг цул, бас хүчтэй байгаагаа намдаа ч, нийгэмд ч ийнхүү харуулж чадлаа.
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Шер бэрийнхээ эсрэг шүүхэд нэмэлт баримт бичиг хүргүүлжээ

04/09/2026
Оддын амьдрал Урлаг

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

03/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.