Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 30. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 2 хар мэнгэтэй улаан Бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 17 цаг 54 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хууртагдах уруу татагдах ба дайсагнах нөлөөнд орох өдөр. Өнөөдөр магадгүй өнгөрснийг дахин ухаарах ба одоогийн үеийн үнэт зүйлсийг хэт үнэлж магадгүй. Тааварлашгүй үр дүнд хүрэх зөрчилдөөнт байдал үүсч болно. Одод үе үе өөрийн сэтгэл санааны байдлыг барих хэрэгтэйг зөвлөж байна. Хүйтэн ухаан нь бүх эрсдэл бүхий л байдалд хандах сайн зөвлөгч юм. Хэрвээ та үйлдэлдээ шийдэмгий байвал өөрийгөө хэт дөвийлгөх бардамнах зэрэг чанаруудын дагуу явахгүй, магадгүй хүссэн амжилтандаа хүрч болох юм.
Үхэр (4/20-5/20)
Бэрх өдөр. Хувийн амьдрал дахь тогтворгүй байдалнь таны сэтгэл санааг дэнслүүлж, бухимдуулж цухалдуулах шалтаг болно. Гүжир гүтгэлэг болон муу санаатны далд явуулгатай холбоотойгоор албан ажилд, нийгэмд эзлэх байр суурьд гэнэтийн, гүн өөрчлөлтүүд гарч мэднэ. Таныг тойрон буй юмс үзэгдлийг эрүүл саруул ухаанаар үнэлж цэгнэхзайлшгүй шаардлага гарч байна.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтээмжтэй өдөр. Мөнгөний хуримтлал бүрдүүлж, өмнө нь эхэлсэн төсөл төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хийж тавьсан зорилгодоо хүрэхэд сайн өдөр. Магадгүй өнөөдөр танаас гэнэт чухал асуудал шийдэх шаардлага гарна. Түүнийг дотоод сэтгэл, итгэл үнэмшлээ даган шийдвэрлэх нь зүйтэй. Бүх саад тотгор, хүндрэлийг үл харгалзан элдэв хавх урхийг тойрон гарч зорьсондоо хүрнэ. Гаднын аливаа асуудалд анхаарлаа сарниулах хэрэггүй. Найз нөхдийн харилцаа, уулзалт хор хөнөөлтэй болох нь мөнгө санхүүгийн ажил хэрэгт илэрнэ. Зүүд тань үнэн байх ба биелэхийг нь хүлээ.
Мэлхий (6/22-7/22)
Тэнцвэртэй, үнэнч шудрага, эргэн тойрнынхонтой нийцтэй байх өдөр. Аз туршсан эрсдэлтэй ажил хэргийг явуулахад хангалттай сайн цаг үе хэдий ч тэдгээрээс мөнгө санхүүгийн гоц гойд ашиг орлого хүлээж горьдох хэрэггүй. Эргэн тойронд өөрчлөлт хувьсал гарах, шинэ төсөлд шинэ хүмүүс гар бие оролцох боломж бий болно. Үдшийг нам гүм орчинд ганцаараа өнгөрүүлж, бодол санаагаа тунгаан цэгнэ.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр та мэргэжлийн үйл ажиллагааны салбарт гойд амжилт олно гэж одод амлаж байна. Цагаа зөв, оновчтой хуваарилах, чин сэтгэлээсээ хичээн ажиллах нь ажлын эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлөх нь байна. Гэхдээ найдаж байсан шинэ түншдээ урам хугарах бололтой. Хайр сэтгэлийн харилцаа санаанд оромгүй байдлаар тасарч, та хууран мэхлэлттэй нүүр тулгарна. Ер нь та амрагийн харьцаанд одгүй байх нь.
Охин (8/23-9/22)
Ямар ч тохиолдолд том хэмжээний хөрөнгө оруулалт хийх буюу их үнэтэй, тансаг бараа худалдаж авах хэрэггүй. Учир нь гариг эрхсийн таагүй байрлалын улмаас өнөөдөр санхүүгийн алдагдал, том гарз хохирол учрах магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүлж байна. Жижиг асуудлууд танд саад болж, таны төлөвлөгөөнд саад учруулна. Үүнийг том асуудал болохоос нь өмнө санаа тавь. Гэр бүлийн хосын харилцаа төгс сайхан. Харин ганц бие охины ордныхон романтик болзоотой.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжтай сайхан өдөр. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хүчээ бусдын хүч оюун ухаантай хослуулаарай. Төлөвлөгөө, ажил хэрэгтээ тэднийг татан оролцуулж, илүү хурдан ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Мөн танд шинэ нөхцөл байдалд хурдан дасан зохицож, шинэ арга барилаар ажиллан, бүх хүч чадвар, авьяасаа бусдад харуулах шаардлага гарах нь. Ойр дотны хүмүүстэйгээ бүрэн дүүрэн ойлголцон найрсаг байх болно
Хилэнц (10/23-11/21)
Энэ ордны эрчүүдийн хувьд мэргэжлийн хүрээнд болсон үйл явдлыг шийдвэрлэх болно. Од гариг эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Таны замд хөнөөлгөх дурын асуудлыг та хялбар шийдэж амжилтад хүрнэ. Тиймээс тайван байхыг хичээ. Удахгүй сэтгэл санаа сайжирч, ажлын бүтээмж өндөр байна. Хувийн асуудал хоёрдугаарт байна. Харин гэр бүлийн асуудлаа хэзээд нэгдүгээрт тавьж сурах хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Ашиг орлого орох, том эд юмтай болох өдөр. Маш ашигтай гэрээ хэлцэлийг байгуулах боломж танд гарч ирнэ. Бүр шинэ ажилд шилжиж ч мэднэ. Дурын эхлүүлсэн бүхэн эцсийн үр дагавартаа сайн сайхан үр дүнг авчирна. Бүх асуудлуудад нэгэн зэрэг шумбан орох шаардлагагүй тул тэднийг ээлж дарааллаар нь тавих хэрэгтэй. Магадгүй, та хуучны шийдэгдээгүй асуудлуудаа санаандгүй байдлаар шийдэж ч мэдэх нь.
Матар (12/22-1/19)
Өмнөх өдрийн таагүй байдал үргэлжлэх болно. Гэхдээ өнөөдөр таны урьдаас харах чадвар, зоригтой шийдвэрүүд энэ бүхнийг даван туулж амжилт гаргах болно. Та шаардлагагүй зүйлд хөрөнгө мөнгө зарцуулахаас зайлсхий. Зарим хөрөнгө оруулалт санаснаар тань болохгүй бөгөөд үүнд сэтгэл санаагаар унах хэрэггүй. Амьдралын эрч хүч байнга өсөн дэвших болно.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр шинэ танилууддаа болгоомжтой хандаарай. Яагаад гэвэл энэ өдөр танилцсан хүмүүсийн зарим нь таны амьдралд сөрөг үүрэг гүйцэтгэх бололтой. Амьдралын үнэт зүйлсийн тухай таны ойлголт өөрчлөгдөж, оюуны эрэл хайгуул хииж эхлэх байх. Энэ нь хүчээ хуваарилахад танд таагүй нөлөө үзүүлж магадгүй байна.
Загас (2/19-3/20)
Гэрээ хэлцлийг эцэслэн байгуулах, худалдан авалт хийх, харилцааны учрыг олох, хүнд мэс засал, хагалгаанд ороход тохиромжгүй, хүнд өдөр. Ажлын хэмнэлдээ ороход таны хувьд маш хэцүү байх болно. Сэтгэл гутрал, мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Таны хувьд бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй байх ба харин амьдрал өөрөө төвөгтэй асуудлуудаас гарах гарцыг зааж өгнө.