Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголчуудаа “Хөсөгтөн” хамтлагаа дэмжицгээе
Нийгэм

Монголчуудаа “Хөсөгтөн” хамтлагаа дэмжицгээе

Урлаг Урлаг21/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10686895_848504308539680_3465714699273185281_n5939352512015-04-21-12-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгууллагддаг билээ. Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан уг шоу нэвтрүүлэг “Asia’s Got Talent” буюу "Авъяаслаг азичууд" нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж энэ оны гуравдугаар сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 гаруй оронд цацагдаж эхэлсэн юм.

   Азийн улс орнуудаас мянга мянган авъяастан тус шоуг зорин оролцож байгаа бөгөөд манай улсаас ч мөн адил ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож анхан шатны шалгаруулалтдаа амжилттай тэнцсэн байна. Өмнө нь “Хөсөгтөн” хамтлагийнхан Английн хатан хааны ордонд Монголын ардын  урлагийн тоглолтоо толилуулж байсан зэрэг бахдам түүхтэй.

   “Asia’s Got Talent” шоу нэвтрүүлгийн сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монголын ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан "Хөсөгтөн" хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар хагас шигшээгийн эхний ээлжний шалгаруулалт 16-20 ны хооронд явагдсан бол “Хөсөгтөн” хамтлагийн өрсөлдөж буй 2-р ээлжний шалгаруулалт 23-27 ны хооронд зохион байгуулагдах юм байна.

    Иймд элэг нэгт эрхэм ахан дүүсээ “Хөсөгтөн” хамтлагаа болон Монгол улсаа дэмжиж "Asia's Got Talent" фесбүүк хуудсаар Сингапурын цагаар 4-р сарын 23-ны 20:05 минутаас эхэлж 27-ны 23:59 минутын хооронд явагдах санал асуулгад зочилж дэмжиж буйгаа илэрхийлж саналаа өгөөрэй. Дэмжихдээ “Хөсөгтөн” хамтлагийн нэр дээр дарж санал өгөх бөгөөд мөн “Invite your frends to vote” гэсэн цэсэнд хандаж найзуудаа уриалж хамтдаа дэмжээрэй.

МОНГОЛЫН АРДЫН УРЛАГ МИНЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ…


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.