"Дэлхийн мисс"-д эх орноо төлөөлөн оролцож монголчуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн үзэсгэлэнтэй бүсгүй бол Т.Батцэцэг билээ. Тэрээр өрх толгойлсон эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Монгол ээж" төслийг санаачлан хэрэгжүүлээд байгаа бөгөөд хамгийн эхний ажлаараа эх үрсийн баярын өдрөөр буюу 6 дугаар сарын 1-ны өдөр өрх толгойлсон ээжүүдийн төлөөлөл болсон 1000 хүүхдэд бэлэг гардуулж баярлуулахаар зэхээд байгаа ажээ. Ингээд үзэсгэлэнтэй, авъяаслаг бүсгүйнхээ энэрэнгүй их үйлсэд нь амжилт хүсээд түүний гэрэл зургийн цомогоос хүргэж байна.
www.urlag.mn