Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хонгор нутгийн дуулал 2015 “ уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болно
Нийгэм

“Хонгор нутгийн дуулал 2015 “ уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болно

Урлаг Урлаг23/04/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fb73d707df60d21f96d723a2cc3bb20b9018802182015-04-23-09-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урин цагийн өнгөнд тал, хангай, говь хээр хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгорчууд өнгө нэмж байна.

Дөрөвдүгээр сарын  28-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнөө болох  “Хонгор нутгийн дуулал 2015” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болоход ердөө зургаахан хоног үлдлээ. Уг тоглолтод хонгор нутгаар овоглодог Ардын уран зохиолч Т.Галсан, МУ-ын Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЗ С.Дулам, МУГЖ, дуучин Х.Пүрэвдорж, МУСГЗ Дан.Нямаа, МУСГЗ, яруу найрагч Д.Цэдэв, МУСГЗ, яруу найрагч Г.Аюурзана, МУСТА дуучин Н.Баасандорж, М.Баярмагнай, Д.Отгонжаргал, Э.Энх-Эрдэнэ, МУСТА жүжигчин Г.Ундармаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл, Д.Доржготов, дуучин Л.Насанбуян, Б.Номин-Эрдэнэ, Д.Энхбат, Отгонтуяа, “Жонон” хамтлаг болон залуу уран бүтээлчид оролцох юм.

Ийнхүү санаа нийлсэн уран бүтээлчид Баянхонгорт 1000 төгрөгийн хандиваар цэцэрлэг барих ажлыг дэмжин хүүхдийн төлөө “за” хэмээн нэгдэж байгаа юм. Зохион байгуулагчид болох Хонгор Нутгийн Хөгжлийн Төлөө Төв, www.khongornutag.mn сайтын хамт олон тоглолтын орлогын 20 хувийг Баянхонгорын хүүхэд багачуудад зориулахаар төлөвлөжээ.

Ямартаа ч хонгор нутгийнхан уран бүтээлч охид хөвгүүдээрээ “гоёж”, Монгол бөхийн өргөөнд “болзох” урилгыг үзэгчдэд илгээгээд байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 96222225, 88222223,99650900 дугаараар холбогдон лавлана уу.

Эх сурвалж: www.TODAY.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.