Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Оройн дээд” Үндэсний түүхэн дуулалт жүжиг дахин тайзнаа
Уртын дуу

“Оройн дээд” Үндэсний түүхэн дуулалт жүжиг дахин тайзнаа

Урлаг Урлаг24/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-04-24_1018384017884472015-04-24-09-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор   “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг  үзэгч түмэндээ 3 сарын 18-нд хүргэсэн билээ. 

   Энэхүү бүтээлд эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх юм.  
Тусгаар тогтнол……………..14 үсгээс бүрдсэн энэ холбоо үг утгыг би мэддэг хэрнээ хүч, үнэ цэнийг нь яс мах,цус, сэтгэл зүрх,ухамсартаа тултал мэдэрдэггүй.

  Үргэлжийн мөнхөд одоогийн шиг амар байсан мэт санаж,гаднын соёлд шүтэн даяаршиж,зөвхөн хөгжлийн дугуйн хурдаар давшиж байгаа.Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолыг сэргээсэн өдөр буюу 12 сарын 29-ныг бүх нийтийн амралтын өдөр төдийхнөөр хүлээж авдгаас биш,бид өнөөгийн түвдийнхэнтэй ойролцоо хувь тавилантай болж ч мэдэх байсныг мэдэх байсныг ухамсарладаг нь хэр олон байсан бол ? ҮДБЭЧуулгаар хөгжмөөр бүжгээр, дуугаар бидний зүрх сэтгэлд зэмлэл хүртээлээ хэмээн үзсэн залуу сэтгүүлч, үзсэн үзэгчид хүүрнэлээ.  

  Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын  АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  Х.Хашхүү, О.Цэцгээ  нар ажиллаж байна.

  Та бүхний үндэсний урлагаа дэмжин “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг 4-р  сарын 29,30-ны 19:00-н цагт тоглох эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэн түүхийг өгүүлсэн түүхэн уран бүтээлийг  хамт олноороо үзэж сонирхыг урьж байна. 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.