Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын үндэсний “Billboard” ирэх сараас шилдэг бүтээлүүдээ нэрлэж эхэлнэ
Нийгэм

Монголын үндэсний “Billboard” ирэх сараас шилдэг бүтээлүүдээ нэрлэж эхэлнэ

Урлаг Урлаг24/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_01724799815762015-04-24-14-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний албан ёсны "Billboard chart"  мэндлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр МҮОНРТ, "Hi-Fi" медиа групп, "Зохиолч хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг", "Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв" зэрэг байгууллагууд хамтран ажиллах санаж бичигт гарын үсэг зурлаа.

Энхүү хамтын ажиллагаа нь оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр  "Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт"-ыг долоо хоног бүр тогтмол гаргаж, ирэх тавдугаар сарын 20-ноос МҮОНРТ-ийн сувгуудаар үзэгчдэд хүргэх юм. Шилдэг дууны жагсаалтыг Поп-Рок ба нийтийн гэсэн хоёр ангиллаар гаргах ба тухайн дуу, цомгийн биет болон цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, "youtube" болон радио лайк, дууны стрим сонсолт, мэргэжлийн экспертүүдийн санал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан гаргах ажээ.

 

Мөн жагсаалт үнэн зөв гарсан эсэхэд хөндлөнгийн шинжээчдийн баг хяналт тавих  бөгөөд  манай  уран  бүтээлчдийн  дуу,  хөгжмийн  бүтээлийн  борлуулалт, онлайн хандалт зэрэг олон төрлийн статистик үзүүлэлтийг хөтөлж, мэдээллийн санг бий болгох нь олон талын ач холбогдолтой гэж тус ажлыг санаачлагчид үзэж байна.

 

Үүнээс гадна, хөгжмийн зохиолч, зохиолч, уран бүтээлчдийн дуу хөгжим, бүтээлийг  хууль  бусаар  ашиглах,  олон  нийтийн  мэдээллийн  хэрэгслээр  хууль бусаар түгээх явдлыг таслан зогсоож, цэгцлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж, олон нийтэд зориулсан цуврал видео ролик, нэвтрүүлэг зэргийг МҮОНРТ-ээр тогтмол цацаж байх талаар тохиролцоонд хүрсэн байна. Уг ажил Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах өдрийг угтан болж байгаагаараа онцлог ажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Жаред Летог дөрвөн эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлжээ

29/07/2026

Ариана Гранде цацаагүй дуу, бичлэгүүдийг нь задруулсан хакеруудыг шүүхэд өглөө

29/07/2026

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

“Хү” хамтлаг Монголын хөгжмийн түүхэнд шинэ түүх бичнэ

29/07/2026

Жүжигчин Мүн Гын Ён гэрлэжээ

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.