Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»МОСАХ нь эгнээндээ 170 сайтыг багтаасан томоохон байгууллага
Уртын дуу

МОСАХ нь эгнээндээ 170 сайтыг багтаасан томоохон байгууллага

Урлаг Урлаг30/04/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11188087_744661325651804_569892078_o-600x2714258373682015-04-30-08-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөө цагт мэдээлэл интернэт орон зайд тулгуурлан асар хурдацтай хөгжиж байгаа цаг үед  цахим сэтгүүл зүйн асуудал юу юунаас илүүтэй чухлаар тавигдах боллоо. Монголын Сайтын Холбоо  нь эгнээндээ 170 орчим гишүүн сайтуудыг нэгтгэсэн цахим хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын нэг төдийгүй гишүүн сайтуудаа хөгжүүлэх, тэдний эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах зорилго чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

МОСАХ-оос  санаачлан, МНСЭ-тэй хамтран  “Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”- ыг тавдугаар сарын 1-ний  өдөр зохион байгуулж цахим сэтгүүл зүйн өмнө тулгамдсан асуудлыг  хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байна. Мөн үүний зэрэгцээгээр  МОСАХ-ны Цахим сэтгүүл зүйн бакалаврын зэрэгтэй сэтгүүлч бэлтгэх ангийг  Отгонтэнгэр Их сургуультай хамтран  ирэх намрын хичээлийн  жилээс эхлэн нээх болсон  байна. Ингэснээр сошиал медиа болон  цахим орчинд бүрэн ажиллах өндөр чадвартай мэргэжлийн цахим сэтгүүлчдийг бэлтгэн гаргах боломж бүрдэх юм.

Тавдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагаас  Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад сэтгүүлчдэд зориулан баярын концертийг зохион байгуулж  ахмадуудаа үнэ төлбөргүйгээр үзүүлж, гарын бэлэг гардуулах болсон. Хэрвээ та сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж байгаа бол  энэхүү тоглолтын урилгыг МОСАХ-ны  315090 тоот утсаар холбогдон авч болох ажээ. Ахмадууддаа өгөхөөр  МОСАХ-оос  бяцхан гарын бэлэг бэлтгэсэн  гэнэ.

Түүнчлэн дэлхий нийтээрээ “Ногоон хөгжил-Эко орчин”-ыг   дэмжиж байгаа энэ цаг үед МОСАХ-ны гишүүн сайт бүр  нэг мод тарих  зэрэг олон ажлыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбогдуулан  хэрэгжүүлэхээр болж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд МОСАХ-ны нэрэмжит төгөл байгуулан, мод тарих ажлыг зохион байгуулахаар болжээ.

Тавдугаар сарын 2-ны орой Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг  МОСАХ-ны зүгээс Төр засгийн болон төрийн бус байгууллагууд болон  хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчдийг  хамруулсан 400 хүний Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулснаар МОСАХ-ны зүгээс явуулж байгаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн цогц арга хэмжээнүүд өндөрлөх ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.