Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хамрын хийдэд “Хайрын төгөл” байгуулах үйлсэд нийтийн дуучид нэгдлээ
Уртын дуу

Хамрын хийдэд “Хайрын төгөл” байгуулах үйлсэд нийтийн дуучид нэгдлээ

Урлаг Урлаг04/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5547175923abc9.469804476763516542015-05-04-15-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тавдугаар сарын 9-10-ны бямба, ням гарагт 200 приусын цуваа нийслэлээс дорнын говь дахь Энерийн төвийг зорих гэж байна. Тэд Хамрын хийдийн ойролцоо 2000 ширхэг буйлс буюу монгол сакурагийн төгөл байгуулахаар ийнхүү нэгдэж байна.

Төгөл байгуулах эко аялалын үеэр дуучид, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Монголын нэг өдөр” нэвтрүүлэг, “Хайрын төгөл” баримтат киноны зураг авалт хийгдэх аж. Мөн “Наран зүгт” хэмээх шинэхэн дууны клипний зураг авалт болох гэнэ. Нэг ангийн дөрвөн дуучин болох Цэрэнтогтох, Отгонтогтох, Нямбаяр, Гүррагчаа нар байгаль эхээ хайрлан хамгаалах залуусын үйлсэд ая дуугаараа хүч нэмэн оролцож байгаа нь энэ ажээ.

“Наран зүгтээ итгэлээ нисгээд

Нарт хорвоог хамтдаа туулцгаая

Нандин сэтгэлийн эх орноо

Нүдний цөцгий шигээ хайрлан дуулцгаая” хэмээн дуулдаг тэдний шинэхэн уран бүтээл залуусын нэгдлийг бий болгох уриа дуудлага нь болоод байгааг 247 группийнхэн сайшааж байна. Нийгэмд хайрыг түгээгч 247 групп, “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын төгөл байгуулах санаачлыг дэмжиж Column pictures продакшн, Нийтийн дуучдын холбоо, “Саран хөхөө” чуулга, Дорноговь аймгийн залуучуудын байгууллага, Эко Prius клуб, Golden gym фитнесс клуб, MGL радио зэрэг олон байгууллага нэгдээд байгаа юм байна. Оролцогчдод эко аяны хаалга нээлттэй бөгөөд холбогдох бүртгэл, мэдээллийг facebook/247 цахим хаягаас авч болох ажээ.  

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР:

2015.05.09

08:00-08:30 Аянд оролцогчид цуглаж бүртгүүлэх /Дүнжингарав худалдааны төвийн талбайд/

08:30-09:00 Хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгөх /аяны зорилго чиглэл танилцуулах/

09:00-10:30 Наран мандах зүг /Дорноговь аймгийг зорих/-200 ширхэг прүс автомашины цуваагаар хөдөлнө

10:30-11:00 Нэгдүгээр амралт /нийт аянд оролцогчдийг багийн хуваарилалтанд оруулна/ цааш хөдлөх

11:00-12:30 Хоёрдугаар амралт /247 группын сүлд дуу болох НАРАН ЗҮГ дууны клипний зураг авалт/ цааш хөдлөх

12:50-14:20 Гуравдугаар амралт /Дорноговь аймгийн Саранхөхөө чуулгын уран бүтээлчидтэй нэгдэх/

14:30-16:00 Дүрэвдүгээр амралт /Дорноговь аймгийн төв ROYAL Ресторанд хооллох/

17:00:18:00 Хүслийн ууланд очин хүслээ шивнэх

19:00-20:00 Хоноглох амралтын газар очиж байрлах хооллож ундлах

20:00-23:00 Нөхөрсөг шоу

·Нийтийн дуучдын нэгдсэн холбооны уран бүтээлчид ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүлэх

·Goldan gym клубын залуусын үзүүлэх тоглолт

·Монголын загвар өмсөгч дизайнеруудын хөгжлийн хүрээлэнгийн загварын үзүүлбэр

·247 группын залуусын нэрэмжит хөгжөөнт тоглоом

·Прүс клубын нэрэмжит арга хэмжээ

·Нэр төр эрхэмсэг амьдрал ТББ-ын нэрэмжит арга хэмжээ

·Дорноговь аймгийн Саранхөхөө чуулгын уран бүтээлчдийн нэрэмжит арга хэмжээ гэх мэт үргэлжлэнэ.

23:00-05:00 Амралт

2015.05.10

05:00-06:30 Нар мандахыг харж хүслээ шивнэх /төрөл төрөгсөд найз нөхөддөө энерги хуваалцах/

06:30-09:00 Хамрын хийдтэй танилцах дурсгалын зураг татуулах /108 агуй болон ойр орчмыг танилцуулах тусгай хөтөчтэй байна/

09:00-13:00 Үндсэн үйл ажиллагаа болох Мод тарих /багууд нэгдсэн зохион байгуулалттай оролцоно/

·Мод тарих зөвлөгөө өгнө /Нэр төр эрхэмсэг амьдрал”ТББ ын захирал Наранцогт/

·Үлэмжийн чанар дуулаад ажилдаа орно /энэ дууг дуулснаар энергийн төвлөрүүлж мод амь ордог гэж үздэг юм/

13:00-14:00 Хамрын хийдийн лам нар мод тарьсан багийг хүлээн авч уншлага үйлдэн бүтэн жилийн засал хийнэ.

14:00-15:00 Өдрийн цай уух /Улаанбаатарлуу буцах/ – автомашинууд цуваагаараа буцах

15:00-17:30 Нэгдүгээр амралт /бие засах/

17:30-20:00 Хоёрдугаар амралт /Найлах дагуул хотын орчимд / нийт аялалд оролцсон гишүүд нэгдэн төрийн дуулал, Халуун элгэн нутаг дуугаа дуулж өндөрлөнө.

Эх сурвалж: tur.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.