Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ж.Бизе Кармен дуурь тоглогдоно
Нийгэм

Ж.Бизе Кармен дуурь тоглогдоно

Урлаг Урлаг09/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
karmen-180230-20839771457633613832015-05-09-11-23[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд, Ж.Бизе “Кармен” дуурийг 2015 оны 05-р сарын 09-ны 17 цагт буюу өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна 

  Францын удирдаач Шарль Барбие нь Бретаний консерватур, Реннийн 2-р Их сургуульд сурч байгаад Парис хотын Үндэсний хөгжим, бүжгийн дээд консерватур, Сибельюсийн Академийн удирдаачийн ангийг Профессор Лейф Сегерстамын удирдлаган доор мастер зэрэгтэй төгссөн.Тэрээр Олон талын авъяастай бөгөөд Либанаар дамжин Колумбаас Филиппинь хүртэл, 2005 онд Японы Айчигийн үзэсгэлэн гээд дэлхийн 24 оронд дуу хоолойгоо сонсгож явжээ.

   Тэрээр дундад зуунаас орчин үе хүртэлх бүхий л цаг үеийн баялаг урын сантай аж. Шарль Барбие нь Монгол улсад анх удаа ирж байгаагаараа онцлог юм.
“Кармен” дуурийн Ерөнхий найруулагчаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байгаа бөгөөд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, симфони найрал хөгжим, Балетын жүжигчид оролцоно.

  Алдарт “Кармен” дуурь нь “Удиртгал хөгжим”, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу” зэргээрээ хүн бүхний чихэнд хоногшсон бүтээл бөгөөд 1880 оноос хойш дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор багтжээ. Тамхины үйлдвэрийн ажилчид, тэдний нэг болох үзэсгэлэн гоо, эрх чөлөөт, омог бардам зангаараа ялгарах цыган бүсгүй Кармен, түүнд ухаангүй дурласан цэргийн түрүүч Хозе нарын ээдрээт хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг. Мөн 1820-иод оны Испанийн Севиль хотын амьдрал, хааны хатны тамхины үйлдвэр болох тухайн үеийн хамгийн сүрлэг байшинг тайзан дээр гайхамшигтайгаар дүрслэн харуулдаг.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

07/09/2026

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.