Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ялалтын баярын мэндийг дэвшүүлье
Нийгэм

Ялалтын баярын мэндийг дэвшүүлье

Урлаг Урлаг09/05/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
yalam6564811822015050904211512755032015-05-09-13-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр манай хойд хөрш ОХУ-ын нийслэл хотноо оросын ард түмэнд Гитлерийн Германы армийг бут цохисоны 70 жилийн ой тохиож байна.

Оросууд энэ баярыг Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр гэж нэрлэдэг. Ялалтын баярыг тэмдэглэж ирсэн 1945 оноос хойш хамгийн их буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагч баярын парадад оролцох юм.

Мөн хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэрэг оролцож баяраа тэмдэглэхээр бэлтгэлээ базаажээ. Гитлерийн Германыг бут цохиход оросын ард түмэнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан арав гаруй орны цэргийн төлөөлөл Улаан талбайд хөл тавихын нэг нь Монгол цэргүүд байна.

ОХУ-ын удирдагчид энэ баяраар цэргийн шинэ зэвсэглэлүүдээ олны өмнө ил гаргана. Оросын цэргийн сүүлийн танк болох “Армата” олны анхаарлыг ихээр татаад байгаа бөгөөд харсан хүн бүр “үнэхээр сайхан амьтан юм” хэмээн шүүрс алдаж байгаа талаар Оросын хэвлэлүүд онцгойлон цохин тэмдэглэн бичлээ.

Харин манай улсад Ялалтын баярыг тохиодуулан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайдууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Мөн Чингисийн талбайд 14.00 цагаас Ялалтын баяр эхэлнэ. 

Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаал  Москва хотын цагаар 10.00 цаг, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Ялалтын баярын парадыг МҮОНТ-ийн нэгдүгээр суваг, TV5, UBS телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын БХЗГ-ын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм. Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна. Төгсгөлд нь 22.00 цагт Чингисийн талбайд 5-10 минутын ёслолын буудлага буудна.

Олон хүнийг уй гашуунаас салгасан аугаа их баярын мэндийг дэвшүүлье.

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.