Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Пинокио” хүүхдийн жүжгийг тайзнаа тогложээ
Уртын дуу

“Пинокио” хүүхдийн жүжгийг тайзнаа тогложээ

Урлаг Урлаг13/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-05-12_152054254222542015-05-13-10-46[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хүнээр хүн хийх хэцүү гэж Монголчууд ярьцгаадаг. Тэгвэл “сайн” хүн бүтээх нь бүр ч амаргүй байх нь. Өнөөгийн нийгэмд хүүхдийг эд материалаар дутаахгүй л бол болж байна, хүүхдээ өсгөж байна гэх бодол бидний дунд нийтлэг болжээ. Хүүхдээ бие махбодийн хувьд өсгөж болж байна, Харин оюун, сэтгэлийн тухайд бид хэр өсгөж чадаж байна вэ?

  Шинэ Монголын ууган сургууль, Нийслэлийн лабратори 1-р бага сургуулийн н.Батжаргал багштай 2Д ангийн 49 сурагч, бага сургуулийн захиргаа, эцэг эхчүүд, мөн МУИС-ийн сэтгүүлзүйн оюутан А.Оюунзул нар хамтран 1883 онд Италийн зохиолч Карло Коллодигийн бичсэн, дэлхийн хүүхдийн шилдэг бүтээл болох Пинокио жүжгээр энэ асуултад хариулт өгөхийг оролдож тайзны бүтээл болгожээ.
Энэ төслийн хүрээнд сурагч, багачууд Пинокио зохиолыг уншиж, эх зохиож, дүрд хувирах, дүрийн талаар ярилцах, санал шүүмж гаргах зэргээр хүүхдийн сэтгэн бодох, шүүн тунгаах, эргэцүүлэх бодох чадварт нөлөөлөх дасгалуудыг хийж хэл яриа, хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлэхэд суралцсан байна.

  Уолт Диснейн хүүхэлдэйн киногоор нь сайн мэдэх энэхүү зохиол сайн хүүхэд гэж хэн болох, цаашлаад сайн хүн ямар зүйлс хийх ёстойг харуулсан бүтээл юм. Эцэг эхийн төлөөлөл "Пинокио" жүжгийн зохиолыг хялбаршуулан орчуулж, хүүхдүүд нь нийт долоон үзэгдэлтэйгээр найруулан тогложээ.

  Мөн жүжгийн үзэгдэл хооронд хүүхдүүд өөрсдөө дуулж бүжиглэн, тайзны арын засал чимэглэлийг өөрсдөө хариуцан амилуулжээ. Ангийн хүүхэд бүр, эцэг эхчүүд хамтдаа сүүлийн сар гаран хугацаанд бэлтгэж тайзны бүтээл болгон толилуулжээ.
Бяцхан сурагчид Пинокио хүүхдийн жүжгийг өнгөрөгч Баасан гарагт буюу 2015 оны 5 сарын 8-ны өдөр Нийслэлийн 1 сургуулийн байранд хоёрдугаар ангийнхаа нийт сурагчдад тоглож сонирхуулжээ.

  Хүүхэд бүрийг нийгмийн “сайн” иргэн болгон төлөвшүүлэхэд” Эцэг, эх – Хүүхэд – Сургууль”-ийн хамтын ажиллагаа хамгийн чухал үүрэгтэй бөгөөд эцэг эхчүүдийн санаачлан хэрэгжүүлсэн уг үйл ажиллагааг сургуулийн захиргаа дэмжин ажиллажээ.

www.urlag.mn 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.