Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Архи бохир хоёр л элэг євчлvvлдэг
Нийгэм

Архи бохир хоёр л элэг євчлvvлдэг

Урлаг Урлаг14/05/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
arhi.jpg.610x259_q858974208002015-05-14-10-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дөрвөн монгол хvн бvрийн нэг нь гепатит буюу элэгний vрэвсэлийн аль нэг хэлбэрийн өвчилсөн байдаг ажээ. Гепатит нь зөвхөн архичдын өвчин гэж бодвол эндvvрэл. Гепатитыг эмчилэхээс сэргийлэх нь хавьгvй амар байдаг. Ариун цэврийг чанд сахиж чадвал элэгний өвчин тусах магадлал хэдэн арав дахин буурдаг байна. Мөн бэлгийн харьцаанд орох vедээ бэлгэвч хэрэглэж байвал болох нь тэр. Хоолны дэглэм барьж жингээ огцом хасах, тэнцвэргvй буруу хооллох, эм их уух, архи уух зэрэг vед элэгний ачаалал хэт өсдөг. Хvмvvс элэгэндээ В, С, Д хэлбэрийн вирусууд аль хэдийн агуулж байгаа ч энэ тухайгаа огт мэддэггvй. Гэтэл тэд бусад хvний хувьд халдварын эх vvсвэр нь болдог. Урд өмнө хэвийн хийж байсан ажил vvргээ хийж чадахаа болих, амархан ядрах зэрэг нь гепатитын шинж тэмдэг юм. Хэрэв танд өчvvхэн ч гэсэн сэжиг төрөх л юм бол эмчид хандаарай.

Гепатит A
Халдварлах зам: Чанаргvй муу хоол хvнс ба усаар халдвар авна. Вирус махбодиор дамжин элэг дээр очиж байрлана.
Шинж тэмдэг: Бие сулрах, толгой өвдөх, ядрах, булчин өвдөх, дотор муухайрах, гvйлгэх, шээс харлах, баас цагаарах.
Эмчилгээ: Эмнэлэгт хэвтэж зааврын дагуу эмчилнэ. Эдгэрсний дараа хатуу гам барина. Архи ууж огт болохгvй. Ер нь архи бол элэгт зориулсан нэгэн төрлийн хор юм. Вакцин хийлгэж болно. Тэгвэл 10 жилийн турш хамгаалалт суудаг.

Гепатит В
Халдварлах зам: Цусаар ба бэлгийн харьцааны vед халдварлана. Цусаар дамжин бvх биед тархах ба элэг дээр очиж vржиж эхэлдэг.
Шинж тэмдэг: 6 долоон хоногоос 6 сарын хугацаанд нууц байдалд байна. Бvх бие сулрах, дотор муухайрах, гэдэс, булчин, vе мөч өвдөх.
Эмчилгээ: Урт хугацааны эмнэлгийн vйлчилгээ шаардана. Ихэнхдээ архагшиж бvх насны өвчин болдог. Гурван vе шаттай вакцин хийлгэж дархлаа суулгана.

Гепатит С
Халдварлах замууд: Бие махбодид цусаар дамжин орно. Бэлгийн замаар халдварладаг эсэх нь өнөөг хvртэл тодорхойгvй.
Шинж тэмдэгvvд: Бие сулрах, хоолонд дургvй болох, дотор муухайрах.
Эмчилгээ: Өвчлөгсөдийн 20 хувь нь бие даан эмчилгээ явуулдаг. Өвчин архагших vед элэгний церроз болно.
Одоогоор энэ гепатитаас хамгаалах вакцин олдоогvй. Тиймээс бэлгийн харьцаанд орохдоо дандаа бэлгивч авч яваарай.

Гепатит Д
Халдварлах зам: Гепатит Д нь дагуул өвчин гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл энэ өвчинөөр хvн дагнаж өвчилөх боломжгvй.
Шинж тэмдэг: Энэ өвчин В гепатиттай хvнд л халдварлана.
Эмчилгээ: Эмнэлэгт vзvvлэх ёстой. Гэвч эдгэхээсээ илvv архагших нь элбэг.
Зөвлөмж: Эм ууж эмчилгээний дэглэмийг сахиж чадвал эрvvлжих магадлалтай.

Гепатит Е
Халдварлах зам: Хувийн ариун цэвэр сахиагvйгээс болно. Мөн бохирдсон усаар дамждаг.
Шинж тэмдэг: Гепатит А-тай маш адилхан.
Бие махбодь ямар нэг эм тан хэрэглэлгvй нэг сарын дотор энэ өвчиний вирусээс салж чаддаг.
Хоол идэх бvрийн өмнө гараа угаагаад байвал энэ өвчинг тусахгvй.

Гепатит G
Зөвхөн цусаар ба бэлгийн замаар халдварладаг. Бие их суларна. Тусгай эм ууснаар эдгэрэх боломжтой. Ер нь гепатит тусахгvйн тулд хувийн ариун цэвэр сахиж дархлаагаа сайжруулж, цэвэр агаараар амьсгалж бэлгэвч хэрэглэхэд хангалттай.

Эх сурвалж: Topnews.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”- т 12600 морьтон оролцлоо

13/07/2026

У.Хүрэлсүх: Даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтооход монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн

13/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

13/07/2026

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.