Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Загварын агентлагуудын дундах сагсан бөмбөгийн тэмцээн болно
Сонгодог уран зохиол

Загварын агентлагуудын дундах сагсан бөмбөгийн тэмцээн болно

Урлаг Урлаг14/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11014939_1443627492615657_2661216935043791329_n_(1)3894765612015-05-14-16-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эх орныхоо хөгжил цэцэглэлт, залуучуудын гоо зүй, бие бялдар зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулдаг байгууллагууд бол яахын аргагүй загварын агентлагууд байдаг. Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц моделиудыг бэлтгэн гаргаж тэр хирээрээ эх орныхоо нэрийг дуурсгасан өндөр амжилтыг үзүүлж байгаа билээ. Тэгвэл "Андра загварын агентлаг"-ийн санаачлагаар Монголын шилдэг загварын агентлагуудын дунд нэгэн өдрийг спортлог өнгөрүүлэхээр төлөвлөж сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

   Энэхүү нөхөрсөг тэмцээний онцлог нь багуудын бооцоо болгон цугларсан мөнгийг сайн үйлсэд зориулах бөгөөд Хүүхдийн төв сувилал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Солонго төвд хандивлах аж. Ийнхүү "Андра загварын агентлаг" өнгөрсөн жилийн аварга болсон үүргээ биелүүлж зохион байгуулж буй тус тэмцээн 5 дугаар сарын 17-ны өдөр 09:00 цагаас Их засаг их сургуулийн зааланд болох юм байна. Ингээд Сагсан бөмбөгийн тэмцээний удирдамжийг танилцуулж байна. 

Удирдамж
Нэг. Тэмцээний зорилго:
1.1 “Андра модель” агентлагийн санаачлагаар загварын агентлагуудын дунд  сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Бооцооны мөнгө буяны ажилд зориулагдана. Энэ тэмцээний зорилго нь  нийгмийн хариуцлага ухамсарлахыг бүх нийтэд уриалж байгаа юм.
 
Хоёр. Тэмцээний заавар
2.1. Тэмцээнд оролцох багийн бүртгэлийн хураамж болох эрэгтэй баг 200 000  / хоёр зуун мянга/эмэгтэй баг  150.000 /зуун тавин мянга/ төгрөгийг баг тус бүр бэлнээр төлнө. Төлбөрийг техникийн зөвлөгөөн дээр зохион байгуулагчид хүлээлгэн өгнө
2.2. Тоглолтын дэг, хуваарь, эхлэх болон дуусах хугацаа, дарааллыг техникийн зөвлөгөөнөөр сугалаагаар тогтооно. Сугалаа сугалснаас хойш тэмцээнд өөр багийг нэмж оролцуулахгүй.
2.3. Агентлагууд өөрийн үндсэн моделиудаас бүрдсэн сагсан бөмбөгийн эрэгтэй эмэгтэй тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаас гадна тэмцээнд оролцож буй тамирчид нь нэгэн жигд хувцасласан байх шаардлагатай.
2.4. Тэмцээнд тухайн агентлагийн моделиудаас  өөр хүн оролцуулахгүй. 
2.5. Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг багийн ахлагчаар дамжуулан зохион байгуулагчид шийдвэрлэнэ. Талбайн шүүгч зөвхөн тухайн тоглолттой холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.
2.6. Тэмцээнд оролцох багийн мэдүүлгийг доорх хаягаар хүлээн авах ба эцсийн хугацаа 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг байна. Үүнээс хойш мэдүүлэг өгсөн багийг тэмцээнд оролцуулахгүй бөгөөд мэдүүлэгт өөрчлөлт оруулахгүй болно
Техникийн зөвлөгөөн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагт “Андра” загварын агентлагийн  байранд (хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, PEACE TOWER 8-р давхар 805 тоот) болно.
 
Гурав.  Тэмцээний журам
3.1 Техникийн зөвлөгөө нь дээр сугалаагаар зоод хуваагдана
3.2 Нугалааны тоглолтууд сүүлийн 2 минут цэврээр аваргын тоглолт бүтэн цэвэр
 
Дөрөв. Тэмцээний явагдах хугацаа
4.1  Монголын загварын агентлагуудын хоорондох сагсан бөмбөгийн тэмцээн 2015 оны 05 сарын 17ны өдөр 09:00 цагаас Их засаг их сургуулийн спорт зааланд явагдана.
 
Тав. Шагналын сан
5.1 Шагналын сан эрэгтэй, эмэгтэй 1.600.000 төгрөг
5.2 Алт,мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл
 
Холбогдох утас: 95557868

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.