Афганистан охин [1984]
Уг зургийг National Geographic-ийн фото зурагчин Steve McCurry авчээ. Зураг дээрх охины нэр Sharbat Gula, дүрвэгсдийн лагерь дахь нэгэн сургуулийн сурагч аж. Уг охин зургаа авхуулж байхдаа ойролцоогоор 12 настай байсан гэдэг.
Фото зурагчин: Steve McCurry
2. Omayra Sбnchez [1985]
Omayra Sбnchez нь 1985 оны 11 сарын 14-нд болсон Колумбын Nevado del Ruiz галт уулын дэлбэрэлтэнд өртсөн 25,000 хүний нэг бөгөөд тэрээр усан дотор нэгэн төмөр бетоноос зууран 3 хоногийн турш байсан байна. Уг зургийг авсан зурагчинг Колумбын засгийн газар шүүхэд өгч эмгэнэлт явдлыг олон түмэнд зарласан гэж буруутгасан байна. Гэвч охиныг нас барсны дараа уг зургийг дэлхий даяар цацжээ.
Фото зурагчин: Frank Fournier
03. Черчилын хөрөг зураг [1941]
Уг зургийг Канадын зурагчин Yousuf Karsh авсан байна. Уг хөрөг зураг нь дэлхийн хамгийн их хуулбарлагдсан зургаар тодорчээ.
Фото зурагчин: Yousuf Karsh
4. Косовогын дүрвэгсэд [1999]
Фото зурагчин: Carol Guzy
5. Өвчтэй хүү хоол хайн мөлхөж буй нь [1994]
Дээрх зургийг 1994 оны Суданы өлсгөлөнгийн үеэр авчээ. Зураг дээрх хүү 1 км-ын цаана байрлах НҮБ-ийн хоол тараадаг лагер луу мөлхөж явсан ба дэргэдэх тас шувуу хүүгийн үхлийг хүлээн даган явсаар байсан байна. Энэ зураг дэлхийг тэр чигт нь цочроов. Үүний дараа хүүд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй ба зургийг авсан фото зурагчин Суданыг орхисноос 3 сарын дараа сэтгэлийн гутралаа давж чадалгүй амиа хорложээ.
Фото зурагчин: Kevin Carter
6. Тусгаарласан угаалтуур [1950]
Энэ зургийг хараад бүгд ойлгох биз. Америкад 1800 оноос эхлэн ноёрхсон арьс өнгөөр ялгаварлах үзлийг бүгдэд харуулсан зураг.
Фото зурагчин: Elliott Erwitt, Magnum Photos
7. Өөрийгөө шатааж буй лам [1963]
Тэрээр шатаж байхдаа нэг ч булчингаа хөдөлгөөгүй гэнэ.
Фото зурагчин: Malcolm Browne
8. Амар тайван [~2000]
Фото зурагчин: Charles O’Rear
9. Triangle Shirtwaist-ийн түймэр [1911]
Фото зурагчин: Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтан
10. Карл Марксын хөрөг.
Философич, улс төрийн эдийн засагч, онолч Karl Heinrich Marx Пруссээс гаралтай аж. Тэрээр амьдралынхаа турш олон зүйлийг хийж бүтээсэн ч тэрээр түүхийн шинжээч, Максизмын онолд танигдсан юм.