Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бид нэг гэр бүл” тоглолт өнөөдөр болно
Нийгэм

“Бид нэг гэр бүл” тоглолт өнөөдөр болно

Урлаг Урлаг16/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11084015_10153125375562034_7650011551678286421_o1497166092015-05-12-09-07[www.urlag.mn]4990094892015-05-16-10-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил арав дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна.

   Тэгвэл уг өдрийг тохиолдуулан Монгол Улсын Филармониос “БИД НЭГ ГЭР БҮЛ” нийгэмд хандсан зорилтот төслийг энэ оны 4-р сарын 10-аас хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Нийгэмд сайн сайхан бүхнийг уриалан дуудах, “Бат бэх гэр бүлийн төлөө” уриатай тэдний хамт олон уг төслийнхөө хүрээнд энэ сарын 16-нд буюу өнөөдөр 19 цагаас МҮЭСТО-нд “БИД НЭГ ГЭР БҮЛ” нэгдсэн тоглолтоо толилуулах гэнэ.

  Монгол улсын Филармони тэр дундаа гоцлол дуучдын санаачлан зохион байгуулж буй “БИД НЭГ ГЭР БҮЛ” тоглолт нь ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн дэлхийн болон монголын суут зохиолчдын бүтээл туурвилыг өөрийн тайзнаа туурвиж түүгээр дамжуулан гэр бүлийн утга учир, үнэ цэнэ, хөгжил төлөвшил, хайр халамжыг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлдээ  аав ээжтэйгээ эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах язгуур эрхийг хамгаалахад дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан урлагийн бүтээлээр дамжуулан нийгэмд эерэг үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг эсрэг тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн төлөөх сайн сайхныг сурталчилхад тоглолтын зорилго оршиж байгаа бөгөөд тоглолтонд Улсын Филармонийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох сурагтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.