Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Үндэсний 17 дахь “Номын баяр” болно
Сонгодог уран зохиол

Үндэсний 17 дахь “Номын баяр” болно

Урлаг Урлаг18/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cb2d36df0e4266f6big8154346092015-05-18-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хаана: Чингисийн талбай

Хэзээ: 2015 оны 5-р сарын 25, 26

Уриа: Уран яруу хэл, сэтгэлгээ
          Унших номоос эхтэй
 

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намар үндэсний “Номын баяр”-ыг зохион байгуулдаг. Энэ баяраар оюуны салбарын маш өргөн цугларалт болдог гэдгээрээ онцлог. Манай байгууллагын зүгээс номын баярыг тогтмол хугацаанд тасралтгүй зохион байгуулах, нийгэмд хамрах хүрээг нь тэлэх бодлого баримтлан явуулж байсныг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаан намрын номын баярт зориулан 158-р зарлигаа гарган улс орон даяар тэмдэглэж байхыг уриалсан билээ. 

Иргэдээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, оюунлаг, эх оронч, өөрийн эх орны түүх уламжлалаар бахархдаг болгон хүмүүжүүлэх, хөгжүүлэх эх булаг нь ном билээ. Энэхүү үзлийг мөрдлөгө болгон манай байгууллагын залуус ном өөд далласан 500 гаруй нэвтрүүлэг, “Ном бол…” сэтгүүл, “Номын баяр”, “Номын бэлэг” хандивын арга хэмжээ гэх зэрэг нийгэмд хандсан үйл ажиллагааг санаачлан хийж гүйцэтгэсээр тасралтгүй 10 жил болсон байна.

Баярын өдөр: 
Номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болно. Уламжлал ёсоороо номын баярт ном эрхлэн гаргагчид, зохиолч, орчуулагчид оролцон шинэ номын нээлт, уншигч зохиолчдын уулзалт, гарын үсэгтэй худалдаа, номын танилцуулга зэрэг номыг сурталчилсан арга хэмжээнүүд болно. Номын баярын байнгын хүндэт оролцогчид бол ахмад зохиолчид бөгөөд тэд өөрсдийн гарын үсэгтэй номын худалдаагаа хийнэ.

Энэ удаагийн баярыг онцлог нь иргэдийн эх хэлний боловсролын  чанар,  харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулахад ном бүтээгчдийн оролцоо чухлыг онцолж, ном бүтээхүйн үйл хэрэгтээ тусгахыг уриалж  байна.

Одоогоор ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчдадаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийх, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийн уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах гэх мэтээр 30 гаруй байгууллага, 60 гаруй зохиолчид өөр өөрсдийн хөтөлбөртэй оролцохоо  мэдүүлэгтээ өгөөд байна. 

Уншигчдын хувьд энэхүү баяраар оролцогчдын номыг 5-50% хямдруулан худалдан авах таатай боломж, нөхцөл бүрддэг билээ. 

Эх сурвалж: Wikimon.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.