Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хосуудаа “Хайрын хүч” тоглолтоор маргааш болзоорой
Нийгэм

Хосуудаа “Хайрын хүч” тоглолтоор маргааш болзоорой

Урлаг Урлаг19/05/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-05-18_1408373219029802015-05-19-09-32[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Сүүлийн үед сошиал ертөнцөд олны хүндэтгэлийг ихэд хүлээгээд байгаа залуу бол хөтлөгч Б.Тамир билээ. Тэрээр эхнэр М.Болормаатайгаа танилцаад 2013 онд хуримаа хийсэн боловч 6 сарын дараагаар эхнэр М.Болормаагийн бие нь муудаж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд өвчний ерөнхий оношыг тодруулахад маш ховор тохиолддог ясны хорт хавдар гэсэн аймшигт хариуг сонсжээ. Тэд химийн эмчилгээ, туяан эмчилгээ зэргээр маш олон эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие сайжрахгүй л байгаа юм. Тэдний мэдээлэл интернэт ертөнцөд цацагдаж эхэлсэнээс хойш маш олон хүмүүст хүрч чин сэтгэлийн дэм, урам хайрласаар байгаа төдийгүй тэднээр бахархаж байгаа юм. Ийнхүү тэдний энэхүү их хайрын хүчинд тулгуурлан ангийн хамт олон, найз нөхөд нь энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар палас-д 19:00 цагаас "Хайрын хүч" тоглолтыг зохион байгуулахаар болжээ. 

   Мянга мянган хосууд хайрандаа хөтлөгдөж болзох энэхүү тоглолтонд: "Эмоци" продакшн, BX, Баярцэцэг, Наагий, Баярцэнгэл, Бичүү, Амина, Мөнхбат&Үүрээ, "L guards", "Салхи", 3 бүдүүн, "Outlaw", "Мөнхийн реп", "Нэгэн зүгт", "Take off", "Fire", "Sync", "Motive", “Улаан туг” бүжгийн хамтлагууд болон дуучдаас С.Амармандах, Сэлэнгэ, Бобо, Анхаа Халиун, Хишигдалай, Жавхлантөгс, Зоригт, Gee, Цэцээ, Дандий зэрэг монголын шилдэг уран бүтээлчид оролцож хос залуусд хайрын хүчээ хайрлах нь ээ. Ингээд хайрынхаа төлөө тэмцэж яваа залуу хосоо дэмжиж мянга мянган хосуудыгаа 5 сарын 20-ны үдэш нэгэн оройг рок, попын ододтой хамт мартагдашгүй өнгөрүүлж тэдэнд хайрын хүч бэлэглэцгээе.


Хосуудаа "Хайрын хүч" тоглолтоор болзоорой

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.