Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оюутан мисс” -ийн шилдгүүд Хавайн их сургуульд сурна
Нийгэм

“Оюутан мисс” -ийн шилдгүүд Хавайн их сургуульд сурна

Урлаг Урлаг19/05/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4b2001df2a8966561d04d9e3cb3f71bc154997753201505181741-600x4008241972122015-05-19-14-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

4b2001df2a8966561d04d9e3cb3f71bc154997753201505181741Төв Ази дундаа хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй орон бол эргэлзээгүй Монгол орон билээ. Тэр ч утгаараа Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийнхээ дундаас гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа манлайлагч шилдэг оюутан миссийг тодруулахаар 13 жилийн турш сураг нь алдараад байсан “Student miss”-ийг “Тансаг Мода” загварын агентлагаас санаачилж, НАМОХ-той хамтран дахин зохион байгуулж байгаа.

Тэгвэл, “Оюунлаг гоо сайхны төлөө” уриан дор зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний эхний шатны шалгаруулалт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлаа. Тэмцээнд нийт 55 үзэсгэлэнт оюутан охид оролцсоноос дараагийн шатанд 25 охин тэнцэж үлдсэн юм.

Энэ шат нь усны хувцас, хар даашинз гэсэн хоёр үе шаттай зохиогдсон бөгөөд тэмцээний шүүгчдээр “Тансаг Мода” агентлагийн захирал Б.Уянга, Дизайнер И.Урангоо, Загвар өмсөгч Б.Галбадрах нар ажилласан. Тэмцээн цаашид оюунлаг, авьяаслаг, хүмүүнлэг, цахим санал зэрэг 5 үе шаттайгаар зохион байгуулагдах аж.

Хамгийн сүүлд мисс Ч.Содтуяа, А.Сарнай нарыг тодруулснаасаа хойш арав гаран жил тасарч, оюунлаг охидын дунд битүүхэн хүлээлт үүсгээд байсан тус тэмцээний шагналын тухайд дурвал, мэдээж тэмцээний тэргүүн байр уламжлал ёсоор “Дэлхийн оюутан мисс”- д улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй үүргийг гардаж авахаас гадна, тэмцээний ерөнхий шагналд Хавайн их сургуульд мастер хамгаалах 2 эрх, Miss Mongolia 2015 тэмцээний финалын шатанд шууд оролцох урилга зэрэг тэмцээний ивээн тэтгэгчдийн шагнал, урамшууллууд багтаж байгаа ажээ.

50c11080e88a4a4a62f66b8b690a3d906ab531ef498843af2fce8739388599ab3678a7d5900af05a6df09c43f1860f5a8942beb44017c57108129c514c6ca08f092777755904bebf2d98b609f6155641a9b4381d4ee089e26d4633cacb437423fdb0c564b88ba5d2fc53503eb575fb3c819a261de3cb103d9a2aee982bcbb42d711b718a6ed2cc29c4cb46e6001fe6d758b619752455211b64d869b218f66bcd2d396982621209e716ad06c3c0244e77

 

Эх сурвалж: www.today.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.