Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өглөөний дасгал өдрийн бүх ажлыг бүтээмжтэй болгодог
Үндэсний хөгжим

Өглөөний дасгал өдрийн бүх ажлыг бүтээмжтэй болгодог

Урлаг Урлаг21/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1e5b5e51cd4b608bbig_500x5001716423872015-05-21-09-16[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өглөө босч сэтгэл хангалуун, бүх бие амарсан сэрхэд танд юу саад болж байна вэ? Зүгээр л та хэдхэн минутыг өглөөний дасгалд л зориулахад хангалттай. Үүнийг сонсоод дийлэнх уншигчид маань төрөл бүрийн шалтаг дотроо бодон, өглөө ч ямар ч хүч, сонирхол байдаггүй, цаг ч мөн бага байдаг гэж боддог байх. Бидэнтэй хамт энэ бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй ярилцья.

1."Өглөө ямар ч хүч тэнхээ байдаггүй бас сэтгэл санаа тогтворгүй байдаг". Өглөөний дасгал бол бие организмыг энэргиэр дүүргэх, сэтгэл санаа сэргээж өгөх,мөн тааварлаж мэдэхгүй энэ ачаалалттай өдрүүдэд бэлэн байлгах гэж л байдаг шүү дээ. Бага зэрэг хөдөлж эхлэхэд л та дасгал хийхэд бэлэн болно.

2."Дасгал хийх цаг байдаггүй". Харин танд ямар ч зорилгогүй зөөлөн буйдан дээр хэвтэх, гэр дотроо холхих, зурагтаар нэвтрүүлэг үзэх цаг олдоод байдаг. 5-7 минутын өглөөний дасгал хийх цаг харин олдохгүй байна гэж үү? Ихэнх тохиолдолд энэ зүйлд цаг бага байдагийн нотолгоо бол залхууралттай холбоотой юм. Гэвч өөр зүйлүүд бас байдаг л даа. Энэ н" мэдээж өглөөнөөс бүүр орой хүртэл маш их ажилтай болон гэрийн ажил гэх мэт. Гэхдээ энэ бол бүүр маш ховор. Тийм биз?

3."Өглөөний дасгалууд биенд муу". Ямар ч биенд ачаалал өгөх нь сайн болон муу талтай. Бүх зүйл та хэр зөв хийж байгаагаас шалтгаална.

Танд маш амархан бөгөөд энгийн арга зааж өгье:

1. Та өөрийн бие организмыг маш тайван байлгах хэрэгтэй бөгөөд яаралгүйгээр босон нүүр гараа угаах. Үүнд 10-15 минут зарцуулагдах болно.

2. Өглөөний дасгалыг хөнгөхөн бие халаалтаас эхлэх ёстой ба цусны эргэлтийг сайжруулна.

3. Та өглөөний дасгалыг хийснээр яг ямар үр дүнд хүрэхээ бодох: үүнд та сэргэхийн тулд эсвэл өөрийн жингийн асуудал болон сунгалтийн дасгал маягаар хийж болно.

-Сэрэх.

-Гүйцэт сэрэх.

-Бие халаалт 2-3 мин.

-Үндсэн дасгалууд ойролцоогоор 3 мин.

Бие халаалтийн дасгалууд:

1. Толгойн дасгал. Толгойг дээш доош болон баруун зүүн тийш эргүүлнэ.

2. Гарны дасгал. Гарын бугуйг цагийн зүүний дагуу болон эсрэг эргүүлнэ.

3. Тохойн дасгал. Тохойг гарын бугуйтай адил эргүүлэх дасгал.

4. Мөрний дасгал. 2 гараа зэрэг дээрээс доош эргүүлэх.

5. Цээжээрээ урагш хойш болон таазыг сайн хөдөлгөх.

6. Хөлийг урагш хойш болгох дасгал.

7. Өвдөгийг нуглах дасгал.

Энэ бүүхэн бие халаалтын ерөнхий дасгалын хувилбарууд.

Үндсэн дасгалуудын хувилбарууд:

1. Тэгш зогсонгоо гараа урагш нугалан цээжээрээ өвдгөнд хүрч гараа шал хүртэл сунгах.

2. Суунгаа урагш цээжээрээ өвдгөнд хүрэх хүртлээ нуруугаа сунгах.

3. Гэдсэн дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугалаад биеийнхаа урд хэсгийг өргөөд гараараа хөлнөөсөө барина. Энэ байрлалыг Завь гэдэг. Энэ байрлалаараа хэдэн секунд нааш цааш хөдлө.

4. Нуруун дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугал. Далаа газраас салгалгүй 2 тохойгоороо 2 талынхаа газарт ээлж ээлжээр хүр.

Мөн та өөрөө дасгал зохиож хийж боломжтой бөгөөд 8-10 удаагийн давталттай хийгэрэй. Та өөрийн биед тус авчрах бөгөөд сэтгэл санааг өөдрөг байлгах хэрэгтэйг мартуузай.

Дүгнэлт хийцгээе. Ямар ч дасгалд заавал бие халаалт (2-3 минут) хийх хэрэгтэй. Учир нь таны идэвхитэй бүх үйл явцын эхлэл ба үндсэн ачаалалд бэлдэх бэлтгэл гэсэн үг. Хэрвээ та сэргэх л зорилготой бол үүгэр дуусгаж болно. Хэрэв ихийг хүсэж байвал бие халаалтийн араас үндсэн дасгалуудыг хийнэ. Энэ нь сунгалт юм уу хүчний дасгалуудаар цааш үргэлжлэх болно….

Эх сурвалж: Emegteichuud.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Nike” болон “Lego” брэнд хамтран бүтээсэн шинэ загварын пүүзээ худалдаалж эхэлнэ

30/05/2025

Хэйли Бибер өөрийн “Rhode” брэндээ нэг тэрбум ам.доллароор худалдахаар болжээ

30/05/2025

Г.Даваадалай “Sing! Asia” олон улсын шоунд Монголыг төлөөлөн оролцож байна

30/05/2025

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн уран бүтээлчид “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнгээ нээлээ

30/05/2025

“Тамгагүй төр”-ийг бүтээгчид

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.