Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Нохой зодоонч эрийн дэлхий нийтийг уйлуулсан илтгэл /Бичлэг/
Үндэсний хөгжим

Нохой зодоонч эрийн дэлхий нийтийг уйлуулсан илтгэл /Бичлэг/

Урлаг Урлаг26/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-05-25_1500484658627912015-05-26-10-24[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай ээж хөл бөмбөг тоглож байхад талбайн хажууд намайг дагаж гүйгээд "Марк үзүүлээд өг, үзүүлээд өг" гэж хашгирдаг байсан. Би дотроо "Өө бурхан минь дахиад уу" гэж бодон, цуг тоглож байсан хүүхэд надаас "Марк тэр танай ээж үү?" гэж асуухад нь "Үгүй ээ. Би өмнө нь харж байгаагүй юм байна" гэж хариулдаг байлаа. Манай ээж бүх талаар намайг дэмждэг байсан. Ялангуяа спортын тэмцээн дээр. Би гурван удаа хар тамхи хэтрүүлэн хэрэглээд үхэх шахаж байлаа. Би танхай хүүхдүүдтэй нийлж, тэднээсээ ч илүү танхай болж явлаа. Яагаад гэхээр би өөрийн тэмүүлж байсан мөрөөдөлдөө хүрэхээс шантарсан хэрэг. Би согтуу, мансууран шөнийн 2, 3, 4 цагийн үед гэрийнхээ гадаа найзуудаараа машинаар хүргүүлэн ирэхэд "Марк, Марк, Марк гэрэл чинь асаалттай байна" гэдэг байв. Манай ээж унтаагүй байдаг байсан. Хүүгээ амьд эсэхийг нь мэдтэлээ унтдаггүй, намайг хэзээ ирэхийг хүлээдэг байсан. Гэртээ ороход ээж:
-Сайн уу Марк. Шөнийг сайхан өнгөрүүлэв үү? Чамтай түр ярилцаж болох уу? гэхэд нь би: 
-Ядраад байна аа гэдэг байв.
-Марк. Би чамайг бүхэл өдөржин, шөнөжин харсангүй. Түр ярилцъя тэгэх үү?
-Намайг тайван орхи. Ядаргаатай юм гэж хэлээд надад итгэдэг цорын ганц хүнийхээ өөдөөс би өрөөнийхөө хаалгыг тас хийтэл савсан юм.
Тэр нэгэн өдөр дэлхийг аялан тойрох тэмцээний үеэр Японд буудлынхаа өрөөнд би нам унтаж байлаа. Шөнийн 3 цагийн үед хаалга тогшиж буудлын үйлчлэгч "Яаралтай Америк руу залга" гэж хэлсэн. Би буудлын өрөөний утсаар Америк руу залгасан.
-Яасан юу болов?
-Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Зүгээр ийм зүйл болчихлоо.
-Юу болсон гэж?
-Би чамд хэлж зүрхлэхгүй нь ээ. (уйлж эхэлсэн)
-Зүгээр хэл л дээ.
-Марк. Ээж чинь нас барчихлаа…
Би харилцуурыг доош шидээд, буудлын хаалгыг онгорхой орхин, лифт рүү орж, гудамжаар гүйн гараад "Ээжээ намайг уучлаарай"…
Би оршуулгын ёслолд оролцохоор буцаж очоод, түүний авс руу ойртож чадахгүй айж байсан. Тэгээд хүмүүсийн ард зогсоод "Ээжээ. Сэр л дээ" гэж сэтгэлдээ шивнэсэн. Би юу ярихаа мэдэхгүй байлаа. Түүн рүү ойртоход тэр маш үзэсгэлэнтэй харагдаж байсан. Цав цагаан гутал өмсчихсөн яг л сахиусан тэнгэр шиг.

"Ээжээ та бол миний баатар. Миний хэн байгаа нь, ямар байхыг хүссэн бүхнийг та л надад өгсөн. Та намайг маш их хайрлаж халамжилж, амьдрал бэлэглэсэн. Та бүхнээ надад зориулж, надад итгэдэг ганц л хүн минь байсан. Би ачийг тань яаж хариулах вэ? Би архи ууж, хар тамхи татаж, тэнэг үйлдлүүд хийж, гадуур тэнэж байсан. Энэ бүхэн юуны төлөө байсан гэж. Таны хүссэн зүйл ердөө л надтай ярилцах байсан шүү дээ". Хэрэв та нарын аав, ээж чинь байдаг бол ямар их хайртай гэдгээ тэдэнд хэлээрэй.

Миний амьдралыг хар л даа. Баян, алдартай, сайхан эхнэр, найз нөхөд байна. Би амьдралын өрсөлдөөнд ялсан. Гэхдээ заавал ийм байх ёсгүй. Амьдрал өрсөлдөөнд түрүүлэх биш, хэрхэн өрсөлдөхгүй байх вэ гэдэгт оршино. Хүмүүс утга учиргүй өрсөлдөж, тэмцэлдэхээ болих хэрэгтэй. Харин бие биенээ хайрлаж, дэмжих хэрэгтэй. Одооноос эхэлж бие биенээ гомдоож, зовоохоо больцгооё. Яагаад гэвэл хожим танд ч гэсэн тусламж хэрэг болох өдөр ирнэ.

Би маш чухал нэг зүйлийг ойлгосон. Амьдрал бол бидэнд өгсөн маш гайхалтай бэлэг юм. Гэвч өгсөн шигээ бас маш хурдан буцаагаад авчихдаг. Би цаг хугацаанд санаа зовж амьдармааргүй байна. Маргаашд би санаа зовохгүй байна. Өнөөдөр таны хэн байгаа нь чухал. Таны сэтгэл зүрхэнд юу байгаа вэ гэдэг нь чухал. ХАЙР. Хэн нэгэн мэдрүүлэх хүртэл энэ бол зүгээр л нэг үг. ТА л үүнийг мэдрүүлэх ёстой.
Би одоо ойлгосон ээжээ. Таныг санаж байна.  Хайртай шүү Марк

Эх сурвалж: Hiub.mn 

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.