Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Салсан амрагууддаа зориулсан “алдартай – 10” цомог
Уртын дуу

Салсан амрагууддаа зориулсан “алдартай – 10” цомог

Урлаг Урлаг27/05/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
asdw_500x5004083918042015-05-27-09-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Салсан амрагууддаа зориулсан “алдартай - 10” цомог
Хайр харууслын дуулал болсон алдартай цомог олон байдаг. Сэтгэлээс гарсан тэдгээр аялгуу нь харуусал тээсэн хайрын шархыг хөндөх нь бий.

Ингээд од хэмээн өргөмжлөгдсөн ч олны өмнө дэндүү илхэн амьдралтай зарим алдартны бүтэлгүй дурлалдаа зориулсан цомгуудаас толилуулъя.

 

Английн нэрт дуучин Adele бие даасан хоёрдахь цомгоо 2009 – 2011 онд бичүүлсэн бөгөөд 2009 онд 21 настай байсан болохоор ингэж нэрлэсэн юм. Хамгийн амжилттай болсон 21 цомгоо тэрбээр 18 сарын учралт залуу Slinky Winfield – д зориулсан байдаг. Ялангуяа Take It All, Rolling in the Deep зэрэг дуугаа маш хүнд үедээ бичсэн гэдэг. Экс найз залуу нь загвар өмсөгчтэй учир ургуулж Adele – ийг орхижээ. 

 

 

Кантри дуучин Taylor Swift – ийн хувийн амьдралын тогтворгүй харилцаа уран бүтээлээс нь бэлхэнээ харагдана. Тэрбээр жүжигчин Taylor Lautner, хөгжмийн зохиолч, дуучин John Mayer, “One Direction” хамтлагийн дуучин Harry Styles, жүжигчин Jake Gyllenhaal нартай болзож байсан юм. Хөгжим шүүмжлэгч нар “Speak Now” цомгийнх нь Back to December дууг Taylor Lautner – т зориулсан гэж үздэг бол The Story of Us дуу нь өмнөх найз залуучууддаа зориулсан дуу ажээ. Тэгвэл 2012 оны “Red” цомогт орсон I Knew You Were Trouble нь Harry Styles, We Are Never Ever Getting Back Together нь Jake Gyllenhaal – д зориулсан дуунууд гэнэ. 
 

 

 

Инди урсгалаар тоглодог Noah & the Whale хамтлаг 2006 онд байгуулагдсан бөгөөд 2009 онд хоёрдахь бие даасан цомгоо гаргажээ. Цомгийг хамтлагийн вокалист байсан Laura Marling – д зориулжээ. Тэрбээр ахлагч Charlie Fink – тэй хайр сэтгэлийн холбоотой байсан ч бүтэлгүйтсэн юм. 
 


 

Amy Winehouse (1983 – 2011) – ийн энэ цомогт орсон Rehab, Tears Dry On Their Own зэрэг дуугаа нөхөр Blake Fielder Civil – дээ зориулжээ. Хосууд 2007 онд гэрлэсэн ч Amy Winehouse – ийн амьдралын замбараагүй хэв маягаас болж шүүх цагдаагаар нэлээн явдаг байсан гэнэ. 

 

 

TLC хамтлагийн дуучин Rozonda Thomas, реппер Usher нар хоёр жил үерхжээ. Салалтынхаа тухай өгүүлсэн Burn дуу нь “Confessions” цомогт нь орсон ч бүхэлдээ Rozonda Thomas – т зориулагдсан гэж үздэг. 
 

Реппер Kanye West реалити шоуны од Kim Kardashian – тай амьдралаа холбохоосоо өмнө загвар зохион бүтээгч Alexis Phifer – тай үерхэж (2002 – 2008 он) байсан юм. Сүй тавьсан байсан хосуудын харилцаа 2008 онд салалтаар өндөрлөж бүтэлгүй дурлалынхаа түүхийг өгүүлсэн “808s & Heartbreak” цомгоо гаргажээ. Цомогт хайр сэтгэлийн тухай, ганцаардал шаналал хийгээд сэтгэлийн гүн шархыг хөндсөн цөөнгүй уран бүтээл (12 дуутай цомог) орсон байдаг. 
 

 

 

N’SYNC хамтлагийн дуучин Justin Timberlake – ийг Britney Spears – тай үерхэж байсан билээ. Тэд гурван жил хамт байсны эцэст 2002 онд салсан бөгөөд Britney Spears – т зориулж цөөнгүй дуу бичсэний нэг нь Cry Me a River юм. Салалтын шалтгаан нь Britney Spears бүжгийн багш Wade Robson – той учир ургуулж түүнийг араар нь тавьсанаас болжээ. 

 
 

Maroon 5 хамтлагийн анхны бие даасан цомог нь хамтлагийн ахлагч Adam Levine – ийн анхны хайрт (Jane Herman) зориулагджээ. Тэрбээр цомогт орсон бараг бүх дуугаа Jane Herman – д зориулсан бөгөөд дуунуудынхаа мөр бүрийг түүнийг гэсэн сэтгэлээ шингээж бичсэн гэдэг. 

 

 

Хамтлагийн хамгийн алдартай уран бүтээл нь Don’t Speak дуу байдаг. Тэгвэл 1995 оны цомогт нь багтсан энэ дуугаа Gwen Stefani хамтлагийн гитарчин Tony Kanal – д зориулсан юм. Тэд 1987 – 1995 онд үерхэж байсан бөгөөд цомгийн ихэнх дуу нь хосуудын салалтын тухай өгүүлсэн байдаг 
 

Поп Дива Мадоннагийн хувийн амьдрал тийм ч тогтвортой биш. Тэрбээр 1988 – 1991 онд кино найруулагч, жүжигчин Warren Beatty – тай болзож байсан ч Мадоннагийн энгэр султайгаас болж салжээ. “Erotica” цомог нь Warren Beatty – д зориулагдсан бөгөөд Мадонна бүтэлгүй дурлалаасаа гадна ХДХВ/ДОХ – оор нас барсан найзуудынхаа тухай дуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.