Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн ухаалаг залуу
Уртын дуу

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн ухаалаг залуу

Урлаг Урлаг27/05/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5(8)5331257982015-05-27-11-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гэрийн ажилд нэр байх биш…” гэж манайхны эмэгтэйчүүд ярьдаг. Гэр орны ажлыг ажилд тооцдог ч үгүй хэнэггүй эрчүүд олон бий. Гэвч эхнэртээ хайртай, ухаалаг зарим нь асуудалд шал өөрөөр ханддаг ажээ. Ийм эрчүүд олон л байгаасай, чухам хаанахын хэн гэдэг нь хамаагүй шүү дээ!

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

Стивен Нелмс эхнэр Глоритойгоо гэрлээд 3 жил болж байгаа аж. Хүү Эзрагаа төрсний дараа Глори ажлаа хийлгүй хүүгээ асрах нь зөв гэж хосууд шийдсэн байна.

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

Саяхан Стивен блогтоо эхнэрийнхээ тухай сэтгэл уяран бичсэн нь интернетээр хурдан зуур таржээ.

«Эхнэр маань ажил хийдэггүй, гэртээ байдаг. Гэхдээ ажил хийдэггүй гэдэг үгийн цаана ийм их ажил байдгийг би зүүдлээгүй явжээ. Өдөржин хүүгээ асарч, хуурайлж, хооллож ундлан, тоглож саатуулна, унтуулна, уйлж уцаарлахад нь аргадна. Ингээд ч зогсохгүй, гэрийн бусад бүх ажлыг хийнэ».

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

«Түүнийхээ өдөр тутам хийдэг бүх ажлыг би мөнгөн үнэлгээнд оруулах гэж үзсэн юм».

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

Стивен эхнэрийнхээ жилийн хөдөлмөрийг үнэлэх оролдлого хийсэн нь:

  1. Хүүхэд асрагчийн дундаж цалин – долоо хоногт 705 $, жилд 36 660 $
  2. Гэр орон цэвэрлэх үйлчилгээ – нэг удаа 50-100 $, жилд 5200 $ 
  3. Шоперийн үйлчилгээ (хоол хүнс болон бусад зүйл худалдан авах) – цагт 65 $ , долоо хоногт 4 цаг гэж тооцвол жилд 13 520 $ 
  4. Тогооч – долоо хоногт 240 $, жилд 12 480 $
  5. Санхүүгийн туслах (төсөв гаргах, төлбөр тооцоо хийх г.м) – цагт 15 $ , долоо хоногт 5 цаг гэж үзвэл жилд 3900 $
  6. Угаалга – долоо хоногт 25 $ , жилд 1300 $
  7. Бусад ажил – цагт 75 $ , жилд 900 $ 

«Ингэхлээр жилд 73 960 $ болж байна. Би дээрх үнэлгээг гаргахдаа нэг их өндөр цалин төсөвлөөгүй ч, эхнэрээ “цалинжуулж” чадахгүй нь байна».

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

«Гэтэл манай эхнэр шиг байдалд байгаа эмэгтэйчүүд өвдөж хэвтэх ч аргагүй, хагас бүтэн сайныг ч мэдэхгүй, амралт, чөлөө цаггүй ажиллана. Харин дээрх үйлчилгээг үзүүлэх гаднын хүмүүс 70 мянган $ аваад хууль ёсоор амралт нэхнэ шүү дээ».

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

«Хааяа тэр маань өөртөө нэг юм худалдаж авчихаад гэм хийсэн хүн шиг байхаар нь би их өрөвдөж өөрийгөө үзэн ядмаар болдог. Уг нь би л ичих ёстой шүү дээ. Ажилгүй байгаа болохоороо тэр маань гэр бүлийнхээ орлогоос зарцуулах эрхгүй мэт санадаг юм болов уу?».

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

«Тэр маань наддаа, хүүдээ хайртай. Бид хоёроос ямар ч хариу нэхэлгүй, зүгээр л хайрладаг. Энэ  гэрийн ажил нь миний эрхэлдэг ажлаас 2 дахин өндөр үнэлэгдэх юм байна гэдгийг үргэлж анхаарч байх хэрэгтэй юм байна».

Эмэгтэй хүний “нэргүй” хөдөлмөрийг үнэлсэн залуу

«Этгээд хачин санагдаж болзошгүй энэ аргаар би миний эхнэр, хүүгийн маань ээж, амьдралын түшиг тулгуур болсон хань минь наддаа хичнээн их үнэ цэнэтэй болохыг хэлэх гэж оролдлоо. Чи минь хорвоогийн бүх очир алмасаас ч илүү үнэтэй. Чамгүйгээр би юу ч биш юм байна».

Эх сурвалж: Viva.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.