Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 13. Ангараг гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 05 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ажил хэргийн түншүүдтэй хийсэн уулзалт ярилцлага нь танд хуурамч итгэл найдвар төрүүлж байгааг мэдэрч улмаар урам тань хугарч магадгүй. Найз нөхөдтэйгээ маргалдаж, муу мэдээ хүлээн авснаар сэтгэл санааны байдал дордож улмаар сэтгэл санааны хямралд орж болзошгүй. Хайртай хосуудын хооронд хагарал гарах бололтой. Сэтгэл зүйн тогтворгүй байдал нь харилцан ойлголцоход муугаар нөлөөлнө.
Үхэр (4/20-5/20)
Идэвхитэй ажиллах болон биеийн хүчний ачаалал авахад тохиромжтой өдөр. Үүсэж гарах саад тотгорыг үл харгалзан ажил хэргээ гүнзгийрүүлж, өөрийн материаллаг байдлыг дээшлүүлж, ойр дотныхонтой харилцах харилцааг сайжруулан, бэхжүүлж чадах болно. Хэрэв хэн нэгэн танд одоо хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг чинь хийхийг шаардвал түүнд соёлтойгоор ойлгуулж хэл. Та өөрийгөө зөв зүйлийн төлөө зогсож байгаа гэдгээ мэдэж, зарим нэг стандартыг үүндээ оруулж өгөх талаар бод. Гэр орондоо онцгой анхаарлыг хандуулж, чухал шаардлагатай гэж үзсэн худалдан авалтаа хийхийг од гаригсын зүгээс зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Итгэл алдалт, гүжир гүтгэлэг, худал амлалтын дор өнгөрөх өдөр. Өнөөдөр өмнө нь та хүрч чадахгүй гэж санаж байсан зүйлээ итгэхийн аргагүй амар хялбархнаар олж авах болно. Эхэлсэн ажлаа хийж дуусгахын тулд хүчээ ухаантайгаар бүлэглэн хуваарилж ажиллахыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Сэтгэл татам байдал болон уйгагүй шаргуу зан тань том үр дүнд хүрэхэд туслах болно. Хэрвээ та амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдсэн бол энэ нь нилээн урт хугацааны дараа биелэлээ олох бөгөөд, үр дүнгээ ч өгч эхэлнэ.
Мэлхий (6/22-7/22)
Магадгүй энэ өдөр танд хувь заяаны бэлэг болон гэнэтийн үйл явдлаар гайхшралыг төрүүлэх бололтой. Арилжаа наймаа, бизнесын үйл хэрэгтээ идэвхтэй үйл ажиллагаа явуулахад сайн өдөр. Санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийн хувьд албан тушаалын шатаар дээш ахих сайхан боломж гарч ирэх бололтой. Ер нь, өнөөдөр бүх ажил хэрэг мөнгө төгрөгтэй холбоотой байх бололтой. Гэр бүлийн хүрээнд асуудал үүсэж магадгүй.
Арслан (7/23-8/22)
Хүмүүсийн сэтгэл зүйг ойлгох чадвар, урам зориг, уран бүтээлийн зөн билэг нь танд эхэлсэн ажлаа амжилттай дуусгах сайхан боломж олгоно. Хайртынхаа сэтгэл зүрхийг эзэмдэх ба уран бүтээлийн асуудлаа шийдэхэд сэтгэл санааны нарийн мэдрэмжээ ашигла. Таны оргилсон эрч хүч амьдралын хэв маяг, оршин суугаа газарт харш байна. Та мөнгөний ажилд амжилттай байх боловч бусдын нүдэн дээр өгөөмөр, зочломтгой байдлаа харуулахын тулд хээнцэр, тансаг амьдралд тэмүүлнэ.
Охин (8/23-9/22)
Зөрчилдөөнтэй өдөр. Таны зам дээр үүсэх бага зэргийн саад тотгор нь таныг эрсдэлд оруулаад зогсохгүй, санаа муутны явуулгад түлхэн оруулна. Иймд хэрэгтэй цагт зогсож, уур хилэн, түрэмгийлэлдээ автахгүй барьж байхыг зөвлөж байна. Хэдийгээр танд тохирохгүй ч дипломат байдал, арга заль гаргах нь тустай. Үдээс хойш таны бүх асуудлууд амжилттай шийдэгдэнэ гэдгийг амлахад таатай байна. Ажил хэргийн шугамаар томилолтоор явж мэдэх ба үр дүнд нь сэтгэл хангалуун үлдэх бололтой. Сэтгэл ханамжтай байх нь амьдралын өөдрөг хэв маяг руу түлхэж, урагшаа тэмүүлэхэд хүргэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Худал хуурмаг, хий үзэгдлийн өдөр. Өнөөдрийн үйл ажиллагааны гол чиглэл нь нийгмийг асуудлуудыг шийдэн шударга үнэнийг тогтооход оршино. Үнэнч шударга, ажил хэрэгч зан тань олон хүний итгэл үнэмшлийг олж авахад туслана. Гэхдээ танихгүй хүмүүсийн хүрээлэлд байхдаа сонор сэрэмжтэй байгаарай. Энэ өдөр томилолт аяллаар явах, худалдаа наймаа хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, гэр бүл болоход маш муу нөлөөтэй. Сэтгэлийн хямралд орохоос сэргийлээрэй, эс бөгөөс энэ нь өвчин тусахын эх үндэс болно. Хэрвээ спортоор хичээллэх, биеийн хүчний ажил хийх хэрэг гарвал болгоомжтой байх хэрэгтэй. Бардам зан гаргаж, өөрийгөө дөвийлгөх гэсний шаардлагагүй.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та эв найрамдалтай байхаас илүү ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Сэтгэл санаа тавгүй байдлаас болоод танаас хамааралтай хүмүүстэй төвлөрч ажиллаж чадахгүй байна. Бодлогогүй үйлдэл бүү хий мөн эцэслэсэн шийдвэр гарга. Биеийн идэвхитэй хөдөлгөөн танд таш чухал бөгөөд спортоор хичээллэх нь таны сэтгэл зүйд ч эерэг нөлөө үзүүлнэ. Эмэгтэйчүүд бусдад хууртахаас болггомжил. Ганцаараа оройг өнгөрүүлээрэй.
Нум (11/22-12/21)
Таны бие, сэтгэл санаа мэдрэгдэхүйцээр сайжирна. Таны толгойд орж ирсэн бодол санаанууд нь оюуны болон эд материалын хувьд хангалуун байдлыг авчирна. Аливаа яриа хэлэлцээрийг хийхэд сайн өдөр байна. Танд бүх зүйл байгаа, бүхнийг ялан дийлэх мэтээр санагдах болно. Энэхүү өөдрөг үзэл тань ойр дотныхонд эерэгээр нөлөөлж урам зоригийг өгнө.
Матар (12/22-1/19)
Мэргэжлийн ажлын цар хүрээнд өөрийн зөн совингоо дагахыг зөвлөж байна. Уулзалт мөн гэрээ хэлэлцээрт амжилттай байж ашиг авчирна. Бичиг хэрэгтэй анхаарал болгоомжтой ханд. Хувийн амьдралд өөрчлөлт хүлээж байна. Энэ нь эрчүүд хамаатай гэдгийг санаарай. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай. Санхүүгийн алдагдал гарахаас сэргэмжил. Амрагийн харилцаанаас болж, сэтгэлээр унаж болзошгүй.
Хумх (1/20-2/18)
Ойрын хүнтэйгээ санал зөрөлдөж болно. Бодлоготой байх ба итгэлтэй харилцаа нь хардах эсвэл гомдоход хүргэхгүй. Эрүүл мэндэд асуудлууд үүсч болно. Зорчихоос зайлсхий. Төлөвлөсөн уулзалтаа дараа өдөр болтол хойшлуул. Гэрээ хэлэлцээр эсвэл үнэтэй худалдан авалт хийхгүй байх хэрэгтэй. Олсоноос алдах нь их байгаа тул аливаад хянамгай байж анхаарлаа сайжруул.
Загас (2/19-3/20)
Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэх таатай өдөр. Эхлүүлсэн бүх ажил хэрэг маш амжилттайгаар дуусах болно. Нарийн арга ажиллагаатай байхаас гадна эелдэг зөөлөн, найрсаг байдлыг сахиж чадвал ажил хэргийн түнштэй хийх уулзалт маш их ашиг амжилтыг дагуулах байна. Дарга, удирдлагатай харьцахдаа хурц догшин байхаас зайлсхий. Онцгой санаа зорилгыг агуулсан романтик учрал тохиож мэдэх бололтой.
www.urlag.mn