Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 1. Сугар гараг. Найралт эх одтой, 4 ногоон мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлагаТийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 18 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Хэрвээ та ажил төрөл дээр тулгарч буй хамгийн чухал асуудлаа шийдэж, мөн хуучин алдаа дутагдлаа засаж чадах юм бол долоо хоногийн сүүлээр бага зэрэг амарч аливаа хүнд ажил хэргээс холдож чадна. Өөрийн гэр бүл болон гэр бүлийн харилцаа холбоо таны хамаг анхаарлыг өөр дээрээ татах төлөвтэй байна. Санаа сэтгэлийн байдал өдрөөс өдөрт сайжрах болно. Үр хүүхдүүддээ анхаарал халамжтай байгаарай.
Үхэр (4/20-5/20)
Таны амьдралын эрч хүч, мөн аура тань сулхан байна. Аялал зугаалга, холын замд таагүй өдөр. Мэргэжлийн цар хүрээнд магадгүй алдаа эсвэл тооцоо дутаж болзошгүй энэ нь нөхцөл байдлыг зөв дүгнээгүй эсвэл худал мэдээллээс болно. Од гараг таны эрүүл мэнд ноцтойгоор нөлөөлөх бөгөөд энэ өдөр өвдвөл өвчин нэлээн удаан эдгэх болно. Сэтгэл санаагаар аль болох унахгүй байхыг хичээж, зөвхөн ирээдүйн сайн сайхныг зөгнөн мөрөөд.
Хамтатгах (5/21-6/21)
Аюултай өдөр. Ямар ч асуудлыг шийдэхдээ яарч сандрах нь алдаанд хүргэж, бодлогогүй үйлдэл гаргахад хүргэнэ. Харилцахад таагүй өдөр. Зөвшилцөлд хүрэх нь бараг үгүй байна. Дотоод эрч хүчний илүүдэл нь уур хилэн болж өөрчлөгдөнө. Идэвхитэй үйл ажиллагаанаас зайлсхий. Бүтэн сартай шөнө зүүдэлсэн зүүд нь зөнтэй байж цаашдын хувь заяанд нөлөөлөх магадлалтай.
Мэлхий (6/22-7/22)
Өөрчлөлт, адал явдал, аян замыг билэгдсэн хувирамтгай өдөр. Та албан томилолтоор явж, улмаар гэр бүлийн төсвөө арвижуулж чадна. Харин та үүнээс татгалзвал эсрэгээр ажлын бүтээмж эрс буурах бололтой. Хөл үймээн дунд сандарч үймрэх хэрэггүй. Түүнчлэн хэдэн ажлыг зэрэг барьж авснаар алдаа эндэгдэл гаргах буюу мөнгөний алдагдал нүүрлэх тул эрэмбэ дэс дараатайгаар хийж гүйцэтгэ.
Арслан (7/23-8/22)
Хариуцлагатай шийдвэр гаргахад бүү яар. Алдаанаас зайлсхийхийн тулд хамгийн дотны хүмүүстэйгээ зөвлөлд. Сексийн амьдралдаа туйлын хянамгай байхыг шаардаж байна. Ойрын үед хамаатнуудтай холбоотой таагүй үйл явдал болох эсвэл тийм мэдээ сонсож магадгүй. Өөрийн хоолны цэсэндээ далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нэмж оруулахыг танд зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Энэ өдрийг хурдан гүйцэтгэж дуусгах ажилдаа зарцуулж өнгөрөө. Саатаад байсан бизнесийн асуудлууд нааштайгаар шийдэгдэх боломж гарч ирнэ. Үүнийг алдахгүй байхыг хичээж мөнгө санхүүгийн асуудлаа эртхэн зохицуул. Хайр дурлалын асуудалд магадгүй таагүй мэдээ дуулах байх. Эсрэг хүйстэнтэйгээ нэлээн хурц маргалдах магадлалтай байна. Гэхдээ гуниг айдас удаан үргэлжлэхгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдралын эрч хүч өндөр байна. Бүтээлч чадамж нэмэгдэж, хүсэл мөрөөдлөө бодит болгох нь хүрэхийн аргагүй тийм өндөрлөгт хүрэх болно. Таагүй сэтгэгдэл үлдээсэн эртний найз нөхөд, мөн ойр дотнын хүмүүстэйгээ ойлголцож, тэдний ярьсан бүхнийг сайн ойлгож сонсохыг зөвлөж байна. Хэрвээ хайрттайгаа учирч амжаагүй бол өнөөдөр гэнэтийн болзоонд уригдах магадлалтай байна. Оройг та хоёр мартагдахааргүй сайхан өнгөрөөх болно.
Хилэнц (10/23-11/21)
Хоёрдмол өдөр. Дотоод нөхцөл байдлыг харалгүйгээр тодорхой бус зүйлээс түгших бухимдах болно. Эрх чөлөө рүү тэмүүлэх өдөр мөн биеэ барилгүйгээр гэр бүл болон ажил дээрээ бай. Тэнэг зүйл тарихаасаа өмнө ганцаараа бай. Энэ нь алдагдсан тэнцвэрт байдлыг тань эргүүлэн авчрах болно. Таныг өдөөн хатгалага хэрүүл зэрэг таагүй явдал хүлээж байгаа тул энэ бүхнээс аль болох хол байсан нь дээр. Эрүүл мэнддээ анхааран сайн амралт хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Бүх төрлийн харилцаанд хамгийн тохйромжгүй өдөр. Бичиг цаасны ажилд онцгой их анхаарлыг хандуулаарай. Ирж байгаа мэдээ мэдээлэлд итгэхийн шаардлагагүй. Дайсан, муу санаатны зүгээс элдэв дайралт ирэх бололтой. Хэрвээ боломжтой бол, өдрийн хоёрдугаар хагасыг цэвэр агаар, байгалийн сайханд өнгөрүүлээрэй. Ингэснээр хэт ачаалал, айдас түгшүүрээс сална. Харин өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхааралтай ханд.
Матар (12/22-1/19)
Танаас үл шалтгаалах үйл явдлын дүнд маш чухал захиалгыг биелүүлж чадахгүйд хүрэх бололтой. Ажил хэргийн түншийн талаар алдаатай мэдээлэл авах болон үйл явцыг буруу тодорхойлсноос үүдэж санхүү мөнгөний хувьд алдагдлыг хүлээнэ. Харин сэтгэл зүрхний асуудал бүтэлтэй байх ба гэнэтхэн үүссэн хайр сэтгэлийн асуудлыг аятайхнаар зохицуулж чадах бололтой. Гэнэтийн сайхан бэлэг, таатай мэдээг хүлээн авахыг од гаригс амлаж байна.
Хумх (1/20-2/18)
Ямар ч том хэмжээний төсөл зохиох гэж хичээсний хэрэггүй. Энэ цаг үе үүнд бүрэн тохирохгүй. Таны болгоомжлол ба урьдчилан харах чадвар чухал хэрэг болно. Од гаригийн ачаар сексийн хүрээнд амжилт гаргаж чадна. Гэвч эрэгтэйчүүд нь дурласан цагтаа бүх болгоомж ба ухаанаа алддаг гэдгийг сана. Та сэтгэлээр унаж магадгүй байна.
Загас (2/19-3/20)
Мөнгө санхүүгийн хувьд гэрээ хэлцэл хийх, үл хөдлөх хөрөнгөтэй болох, засвар хийх, гэр бүл болж гэрлэлтээ батлуулах, хүүхэдтэй болоход тохиромжгүй өдөр. Бүх төрлийн харилцаан дахь тодорхойгүй байдлыг үл харгалзан та нарын ихэнх нь ажлаа орхиход бэлэн байх ба ачааллаас ангижирч хөнгөрлийг мэдрэхийг хүсэх болно. Эртний андтай харилцах харилцаанд ан цав үүснэ. Бие организмд сөрөг процессууд бий болж, өвчинг олно.
www.urlag.mn