Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Ринчен 20 гаруйхан насны шүлгийн тэмдэглэл
Утга зохиол

Б.Ринчен 20 гаруйхан насны шүлгийн тэмдэглэл

Урлаг Урлаг29/07/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11214288_891007144304376_672429903937378282_n994014232015-07-29-14-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зургийн тайлбар :

Судар бичгийн хүрээлэнгийн шинэхэн ажилтан 22-23 настай Бямбын Ренчин. 1927-28 он

20 гаруйхан настай цэл залуу Б.Ринченгийн бичсэн шүлэг… Гайхалтай шүлэг юм. Үлээхэд наашаа,өрвийхөд нь цаашаа

Тийм тоглоом бүү бол
Нохой бурахад
Ноцохоос нь бүү ай.
Эр зориг гаргаж
Эрслэн алдаад бай.
Эр хүн бол, эр хүн шиг бай.
Хоосон олон үг дэмий
Хотол олонд тустай
Бүтээлт үйлс эрийн чимэг.
Чин зориг барьж
Чинээгээрээ зүтгэж,
Санаснаа бүтээгээд сагсууран бүү хөөр.
Эр хүн бол,эр хүн шиг бай.
Зөв гэж бодвол зүрхтэй бай.
Үнэний төлөө үхэхээс бүү ай.
Журам алдаж,нэр хугарснаас
Зуу дахин үхсэн нь дээр бий.
Царай алдаж биеэ бузарлаад
Амьд явсны хэрэг чамд
Ашигтай гэж бодвол дэмий.
Эр хүн бол, эр хүн шиг л бай.
Энэ ертөнцийн жаргалаас эрх чөлөөгөө өгвөл
Эр биш ээ, эрэнцэр.
Жаргалын төлөө биеэ худалдвал
Шившгийн муу тэр ээ.
Гуйж явсан ч яамай,
Эрх чөлөөгөө л бүү алд.
Эр хүн бол эр хүн шиг бай.
Тэмцэлд зоригтой бол,
Тэнгэр хүмүүс хэн ч дарж чадахгүй чамайг.
Догшин их салхинд дайруулавч
Хуга татуулахаас хулчийж бөхийдөггүй
Хатан царс мод шиг бай

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

10/09/2026

Жүжигчин Колин Фёрт 66 нас хүрлээ

10/09/2026

Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ

10/09/2026

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.