Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»П.Шүүдэрцэцэгийг “нүүр будалт нь төрөл арилжуулжээ”
Оддын амьдрал

П.Шүүдэрцэцэгийг “нүүр будалт нь төрөл арилжуулжээ”

Урлаг Урлаг15/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-08-15_1301283732416382015-08-15-13-01[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мисс, загвар өмсөгч гэх тодотголтой П.Шүүдэрцэцэг мэргэжлийн урлаг судлаач мэргэжилтэй. Тэрбээр залуу насандаа өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа хийж үзэхийг эрэмлздэг нэгэн. Заавал мэргэжлээ биш өөрийгөө шинэ содон зүйлд сорихыг илүүд үзэж яваа гэдгээ нэгэн нэвтрүүлэгт орж байхдаа ярьж байсан удаатай. 

Тиймдээ ч нэгэн үе загварын ертөнцөд хөл гишгэсэн ч намхан хэмээн өөрийгөө голсон гэдэг. Харин жүжигчин биш ч гэлээ жүжиглэх авьяастай түүнд фэнүүд нь "муу" дүн тавьдаггүй юм шүү.  “9009”, “Хайрлаж болох уу”,  “Валентины захидал”,  "Ану хатан", "Анирлагч", "Би эмэгтэй хүн", "Саятан болгох дамжаа" телевизийн олон ангит кинонд тоглож олны хайрыг хүлээсэн. 

Залуу, эрч хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө зориглон алхаж буй П.Шүүдэрцэцэг гаднаасаа ч,  дотроосоо ч сайхан байхыг эрхэмлэдэг нэгэн. Түүний хувьд гаднах сайхнаас илүү дотоод гоо сайхан илүү санагддаг хэмээн ярих дуртай.

Хүн гаднаа хэчнээн сайхан байгаад авах юмгүй ааштай байвал хэний ч хайрыг татахгүй. Би муухай хүн байдаг гэж боддоггүй. Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой, дүр төрхтэй, давтагдашгүй. Тийм болохоор өөрсдийн онцлогоо бүрдүүлээд, хүнд дандаа сайн санаж, дотроосоо гэрэлтэж байвал тэр нь гаднаа ч гэсэн мэдрэгддэг гэж илэн далангүй ярьдаг. Тэрбээр мэргэжлийн түвшинд make up хийдэггүй ч гэлээ өөрийнхөө нүүр будалтыг сайн хийдэг аж. Түүний шинэхэн гэрэл зургаас фэнүүд нь түүнийг таньсангүй ээ. "Шүүдрээ чи мөн үү" гэж ихээхэн асууж байгаа сурагтай. Үргэлж мэргэжлийн будалт хийлгээд байдаггүй түүнийг энэ удаад нүүр будалт нь төрөл арилжуулжээ.

Д.Ана

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн дэлгэлээ

19/05/2026

Реппер ThunderZ “Click Click Boom” бүлэгтэй хамтарлаа

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.