Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Р.Алтансүх: Би анх ханьтайгаа хажуу өрөө хөлслөн амьдардаг байсан
Дуу хөгжим

Р.Алтансүх: Би анх ханьтайгаа хажуу өрөө хөлслөн амьдардаг байсан

Урлаг Урлаг17/08/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
asi_uyanga_20150817-25_big2309577062015-08-17-16-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Р.Алтансүх: Би анх ханьтайгаа хажуу өрөө хөлслөн амьдардаг байсан
 

“Зорилготой залуу гэр бүл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын санаачилсан “Аз жаргалын эрэлд” бодит төсөл нэвтрүүлгийн уран сайхны зөвлөх Аси буюу Р.Алтансүхтэй нэвтрүүлгийн талаар цөөн хором ярилцлаа.

Сур: Аси ах “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийн уран сайхны зөвлөхөөр ажилласан. Нэвтрүүлгийн талаар ямар бодолтой байна? Ер нь хэр цаг үеэ олсон нэвтрүүлэг болсон бэ?

Р.Алтансүх: Ер нь бол “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлэг цаг үеэ олохийн хувьд яг оносон гэж бодож байгаа. Яагаад гэвэл Монголын залуу гэр бүлүүд, хоёр талаасаа сэтгэл нийлсэн, сайхан сайхан залуу гэр бүлүүд олон байна. Гэсэн ч хэдий ч өөрийн гэсэн орон гэргүй, байргүй, эсвэл аавындаа амьдардаг, эсвэл хадмындаа амьдардаг. Ер нь байрны үнэ харьцангуй гайгүй болж байна. Гэхдээ залуу хосуудын хувьд айхтар үнэтэй байна. Залуу гэр бүлийн аз жаргалтай сайхан амьдрах боломж нь орон байр. Залуу хос хамгийн эхэнд хайр сэтгэлээр, хоёрдугаар үр хүүхэд, гуравдугаарт мэдээж өөрийн гэсэн орон байрандаа байж байгаа тохиолдолд аз жаргалтай сайхан амьдарч чадна. Тэр утгаараа бид нар хуримтлал байхгүй гэсэн мөртлөө хийх хүсэлтэй залуу гэр бүлүүдийг оролцуулахаар ярилцсан. Нэг ч гэсэн залуу гэр бүлийг орон гэртэй болох юмсан гэж энэ нэвтрүүлгийг эхлүүлсэн байгаа.

Сур: Нэвтрүүлэг хийж байхад тулгамдаж байсан ямар асуудал гарсан бэ? Бас хосуудыг ямар шалгуураар сонгож авсан бол?

Р.Алтансүх: Энэ нэвтрүүлэг маань жилийн дөрвөн улиралд хийгдсэн. Өвөл, хавар, намар, зун гээд. Хосууд маань ажилтай учраас ажлаасаа чөлөө авах вэ, үр хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн асуудлуудыг зохицуулсан. Зарим нэг нь ажлаасаа гарч нэвтрүүлэгтээ бүх анхаарлаа хандуулсан гэх мэт жишээний залуус маань нэвтрүүлэгтээ зүрх сэтгэлээ зориулж байгаа. Үүний үр дүнд ч гэсэн олон том компаниуд “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн байгаа.

Сур: Хоёулаа яриагаа олон жилийн өмнөхийг сөхөж үргэлжлүүлье. Та өөрийн гэсэн байртай болохын тулд хэрхэн хөдөлмөрлөж байсан бэ?

Р.Алтансүх: Энэ бол маш хэцүү. Хэцүүг нь би мэддэг учраас энэ залуучуудад тусалъя гэдгийг дэмжиж, нэвтрүүлгийг санаачилсан. Яагаад гэвэл миний хувьд оюутан байхдаа гэр бүлийн амьдрал зохиосон. Оюутан байх үед чинь хоёулаа байр хөлсөлдөг байсан. Одоогийн үеийн ханштай харьцуулахад тухайн үед байрны хөлсний үнэ хямд байсан ч оюутан хүний хувьд маш их мөнгө байсан. Бидний үеийнхэн хоёр талаасаа чемоданаа барьж ирээд л амьдралаа босгосон шүү дээ. Тэр утгаараа өнөөгийн залуу гэр бүлийг зорилготой болгохыг хүссэн, амьдралынхаа төлөө зүтгэдэг тийм юмтай болгохын төлөө энэ төслийг хэрэгжүүлж байгаа.

Сур: Аси ах Монгол залуучуудыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

Р.Алтансүх: Залуу гэр бүл бол хамгийн гол нь бие биенийгээ хайрлах хайр, тэгж байж бүх юм бүтнэ. Тэрнээс биш бүх юм бэлэн байгаа тохиолдолд амьдрал болдоггүй. Амьдралын саад бэрхшээлийг хамтдаа даван туулах сэтгэлийн хаттай байгаасай гэж хүсдэг. Нэвтрүүлэг хийж байхад залуу хосууд ярьж байгаа юм л даа. Бүтэн жилийн хугацаанд хоёулаа нэг юмны төлөө зүтгэж, бие биедээ улам их хайртай болж, биенийгээ ойлгож ойртуулж байна гэж ярьж байсан.

Сур: “Шинэ үе” продакшн сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Р.Алтансүх: Манай “Шинэ үе” продакшн энэ намрын анхны тоглолтондоо бэлдэж байгаа. Энэ наймдугаар сарын 20-ноос эхлэн МҮЭСТӨ-нд тоглогдож эхлэх гэж байна. Манайхан өдөр болгон бэлтгэлээ хийж байгаа.

Сур: Таны хувийн уран бүтээлийн ажилдаа орсон гэж сонссон. Ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Р.Алтансүх: Миний хувьд “Такси” гээд уран сайхны кино хийсэн. Энэ кино маань инээдмийн төрлөөр бүтээгдсэн. Наймдугаар сарын 26-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Сур: За баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Р.Алтансүх: За баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

  

Эх сурвалж: Nuudel.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

25 жилийн ойгоо тэмдэглэх “Playtime Festival 2027” наадмын “Early Bird” тасалбар борлуулагдаж эхэллээ

05/08/2026
Дуу хөгжим Урлаг

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

06/08/2026

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026

Отгонтэнгэрийг зориход 3000 жилийн түүх угтана

06/08/2026

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.