Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Н.Ганбууш төрсөн өдрийн бэлгүүдээ задаллаа
Оддын амьдрал

Н.Ганбууш төрсөн өдрийн бэлгүүдээ задаллаа

Урлаг Урлаг18/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-08-18_0914248447404652015-08-18-09-14[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жаргах насан дээрээ төгс эмэгтэй хүн болсон  Монголын цорын ганц хүн бол яах аргагүй Н.Ган-Од буюу Ганбууш.  Тэрбээр саяхан дотны хүмүүсийнхээ хүрээнд төрсөн өдрөө нууцлаг хүрээнд тэмдэглэсэн.

Түүний төрсөн өдөрт хэн хэн ирсэн нь нууцлаг байгаа ч хатагтай Н.Ган-Одын төрсөн өдрийн бэлэг эхнээс нь задрав. Тодруулбал түүний төрсөн өдөрт ирсэн хүмүүс Шангри-Ла зочид буудлын аль ч улс оронд үйлчлүүлэх эрхийн  алтан карт буюу Shangri-La Golgen circle member card, шижир алтан ээмэг, бөгж, гарын болон хөлний бугуйвч, зүүлтний хослол, “Bays” spinning клубт хичээллэх жилийн эрх /Улаанбаатар их дэлгүүрийн баруун талын/, “Flex”фитнесс клубт жил явах эрхбүхий 1.5 сая төгрөгийн карт, дансаар болон бэлнээр  ам.долларыг дугтуйд хийж өгсөн бөгөөд сагс дүүрэн сарнай,  “Victorai secret” брэндийн гоо сайхны иж бүрдлүүд, брэндийн гутал хувцас төрөл бүрээрээ өгснөөс гадна бэлэг барьжээ. Мөн "Эгэл амьдралын мөр" ТББ -ийн захирал н.Сайнаа Солонгос нисэх онгоцны тасалбар болон замын бүх зардлыг ивээн тэтгэсэн байна.

Түүний энэ жилийн төрсөн өдрийг “Чикаго” шөнийн клуб ивээн тэтгэж 30 хүний иж бүрдэл ширээ,  караокены үнэгүй эрх, бодибюлдинг болон тайчих үзүүлбэрээр бэлэг барьжээ. Харин баярын ширээний гол чимэг болох бялууг Батбайгаль бэйкиргигийн хамт олон хариуцаж, гурван давхар бялууг илгэсэн байна.  Дашрамд дуулгахад тус хамт олон жилийн жилд  түүнд ингэж бэлэг барьдаг ажээ.  

Хатагтай Н.Ган-Одын хувьд Тайландаас ирэнгүүтээ төрсөн өдрөө хийсэн бөгөөд  энэ жилийн хувьд эх орондоо тун цөөн хоног байх гэнэ. Тодруулбал Солонгос руу сурталчилгааны ажилд оролцохоор удахгүй явах гэж байгаа. Эргэж ирээд удалгүй Сингапур нисэх зэргээр шахуу хөтөлбөртэй байгаа аж.  

Түүний төрсөн өдөрт эмэгтэйчүүд голдуу ирсэн юм.  Харин  Тайланд, Сингапур, Солонгос руу явах зэрэг энэ их зардлыг даасан байж болзошгүй  нууцлаг ноён эсвэл ноёд  энэ удаад ил гарсангүй. Байргүй, байргүй хэмээн ярьдаг олны нүднээс нууцлаг амьдардаг хатагтай Н.Ган-Одод ивээн тэтгэгч байгаа нь тодорхой. Харин гадаад дотоодоор эрхлүүлж байгаа нууцлаг ноёд хэн бол? Бодвол гадаад дотоотоор явдаг галуу шувууны мах иддэг нөхөд байж таараа… Хатагтай Н.Ган-Од ивээн тэтгэгчдээ ил гаргахгүй нь тодорхой, нууцлаг хэвээр үлдэх нь дамжиггүй ээ

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн дэлгэлээ

19/05/2026

Реппер ThunderZ “Click Click Boom” бүлэгтэй хамтарлаа

19/05/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2026

Монголын анхны ногоон хөгжмийн наадам “Green Stage Music Festival” тун удахгүй

19/05/2026

Улсын хүүхэлдэйн театр “Мөчрөн хуруут” шинэ уран бүтээлээ толилуулна

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.