Монголын орчин үеийн нэрт зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТеатрт Английн жүжгийн их зохиолч Шекспирийн нэрэмжит Глоб театрын 16 уран бүтээлчид маань найруулагч Доминик Дромгүүл, Билл Бакхөрст нарын найруулгаар алдарт Гамлет жүжгийг Монголын үзэгчидэд толилуулсанд нийт уран бүтээлчид, үзэгчидийнхээ өмнөөс гүнээ талархаж байна.
Энэ тоглолтыг Глоб театрыхан маань өнгөрсөн нэг жилийн хугацаанд янз бүрийн улс орон, хот нийслэл, гудамж талбай, стадион, онгоцны буудал, далайн эрэг гэх мэтийн газруудад явуулж ирсэн билээ. Өнөөдөр ингээд Монгол улс тус театрын аялан тоглолт хийгдсэн 120 дах орон боллоо, УДЭТ тус театрын аялан тоглолтыг хүлээн авч зохион байгуулсан дэлхийн бусад үйл ажиллагаа нэгтэй 15 дахь Улсын театр боллоо.
Бид бүхэн Уильям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд дэлхийн хэмжээний сонгодог жүжиг болох түүний алдарт бүтээл “Ромео Жульетта” жүжгийг тайзнаа дахин шинэчлэн тавьж театрынхаа 85 дахь үзвэрийн жилийн нээлтээр үзэгч түмэндээ бэлэг барьж тэдэндээ оюуны хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байгаагаа энэ дашрамд дуулгахад таатай байна.
Тоглолтыг хамтран зохион байгуулсан Английн ЭСЯ, Англид төгсөгчдийн холбоо, Go help, East Maven зэрэг байгууллагуудад баярлалаа. Англичууд та бүхний дараагийн тоглолт болох Сөүл хотын тоглолтонд амжилт хүсье!
www.urlag.mn