Өнөөдөр аргын тооллын 2015 оны есдүгээр сарын 01.Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 18. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аюултай өдөр. Өдрийн эхний хагаст хамтрагч нарын ёс зүйгүй байдал, муу санаатнуудын гүтгэлэг, хуурамч амлалт, том хэмжээний санхүүгийн алдагдалд орж магадгүй. Ажилдаа таагүй зүйлтэй тулгарахгүйн тулд өөрийн асуудал, төлөвлөгөөг хэн нэгэнд ярих хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд амжилттай байх магадлалтай. Хосын харилцаа таатай байна. Зөвхөн ойрын, дотны хүмүүстэйгээ итгэмжилсэн харилцаа тогтоо.
Үхэр (4/20-5/20)
Таны хүч, хатан зоригийг хувь заяа дахин сорьж байгаа мэт санагдана. Ажлын ачааллаа дийлэхгүй, бүтээмж буурах, уурлаж ундууцах үзэгдэл ажиглагдах байх. Шүүмжилсэн өнгө, хандлага нөхцөл байдлыг бүр хурцатгаж магадгүй. Гэхдээ та ажил хэрэгч чанар, муу санадаггүй зангийнхаа ачаар харилцааг хэвийн болгоно. Өнөөдөр эсрэг хүйсний хүмүүстэй яриа нийлэхгүй байх. Таны амьдралаас олж авах зүйл хязгааргүй бөгөөд түүнийг эрэн хайх сэтгэлээ нээн гарга.
Хамтатгах (5/21-6/21)
Сэтгэл санааны төөрөгдөл, уруу татагдах, хуурамч амлалтын өдөр. Гэр бүлийн эсвэл хамтрагчтай танилцах хүрээнд асуудал үүсч магадгүй. Хүчтэй уур уцаар нь таныг бүдүүлэг зан гаргах эсвэл гомдооход хүргэнэ. Үүнд хүрэхгүй байхын тулд аливаад ухаантай хандах хэрэгтэй. Нойрондоо хашгирах уйлах нь эсвэл гэнэт уйлах нь муу бэлэг тэмдэг бөгөөд таныг буруу замаар явж байна гэсэн үг.
Мэлхий (6/22-7/22)
Эрч хүчтэй өдөр. Бизнес эрхлэгчдийн хувьд бичиг цаас, хувьцааны талаар яарсан алхам хийхгүй байхыг од гарагс зөвлөж байна. Нөхцөл байдал нааштайгаар эргэх үеийг хүлээх хэрэгтэй. Санхүү, тесөв хариуцсан охиныхонд албан тушаалын шатаар дээш ахих сайхан боломж нээгдэх магадлал өндөр байна. Үдээс хойш эрэгтэйчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих нь чухал. Тайван амарч ном зохиол унших болон зурагтын өмнө цагаа өнгөрүүлээрэй. Цэвэр агаарт зугаалах, аль эсвэл ачаалал багатай биеийн тамирын төрлөөр хичээллэх нь таны бие махбодийг сэргээж, цаашдын ажил үйлсэд тань их эрч хүчийг өгнө.
Арслан (7/23-8/22)
Эмх замбараагүй, хөл үймээнтэй, тайван бус өдөр. Урьдчилан таамаглах аргагүйгээр биеэ авч явна. Олон уулзалт хойшлогдоно, тээврийн хэрэгсэл саатна. Зам дээр осол гарч болзошгүй. Зөн билэг өнөөдөр таны хамгийн сайн зөвлөгч байна. Өөртөө шүүмжлэлттэй ханд, энэ тохиолдолд өөрийн шүүмжлэл нь биеэ өргөмжлөхийн сайн хэрэгсэл мөн гэдгийг бүү март. Өнгөрсөн жилийн мартагдсан асуудлууд хөндлөнгөөс гарч ирэх ба амьдралыг өөрчлөх шалтгаан болно. Өөртөө хэр итгэлтэй байгаагаас таны эрүүл мэнд, сайн сайхан амьдрал хамаарна.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр гэр орондоо өнгөрүүлсэн нь дээр. Хүнд ба аюултай өдөр. Муу мэдээ сонсох эсвэл гаднын таагүй нөлөөлөлд автаж болно. Энэ өдөр харын ид шид, сэтгэл санааны шийдэмгий бус байдал, эргэлзээнд өнгөрнө. Танд эрүүл агаарт зугаалах нь ашигтай. Та энэ зөвлөгөөг дагавал алдахгүй. Түүдэг галын дэргэд суух, лааны гэрэлд оройн хоолоо зооглоход ашигтай. Даруу зан ба өндөр ёс суртахуунтай чанар нь өдрийн онцгүй хандлагыг бууруулж чадна.
Жинлүүр (9/23-10/22)
Таны эр зоригтой байдал гэнэтийн шийдвэр эргэн тойрон дахь хүмүүсийг гайхшруулахад хүргэнэ. Өөрийн ажил болон гэртээ шүтэж явдаг зүйлийнхээ зургийг байрлуулснаар таны хувьд аз түших магадлал өндөртэй байна. Таны шийдэмгий мөн эмх цэгцтэй ажилдаа хандах хандлага эргэн тойрны анхааралд өртөж танд ажлын санал тавихад хүргэнэ. Энэ өдөр та ямар нэгэн мэдээнээс болоод амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх болно. Хайртай хүнтэйгээ харилцаа өөрчлөгдөж, хайр сэтгэл тань энхрий ялдам, түүний асуудалд анхааралтай хандах болно. Лааны гэрэлд романтик оройн хоол идэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр танаас нэг их зүйл хамаарахгүй ч анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй гэж одод зөвлөж байна. Ганц бие, эмэгтэйчүүдийн романтик дурлал гэнэт дуусгавар болох магадлалтай. Эрчүүд өөрсдийн өгөөмөр, энэрэнгүй сэтгэлээ ил гаргахаас бүү ичиж зов. Тэгээд урьдынх шигээ бусдыг уучлахыг хичээгээрэй.
Нум (11/22-12/21)
Зөрчил бүхий өдөр. Энэ нь дотоод таагүй байдлыг үүсгэж, хувийн харилцаанд тэнцвэргүй байдлаар илэрч, удирдлага, хамт ажиллагсадтайгаа зөрчилдөх явдал гаргана. Цагаа олоогүй өгөөмөр байдал, уужим сэтгэл нь эрэгтэйчүүдийг хоёрдмол байдалд аваачна. Эмэгтэйчүүд архаг өвчин хүндрэх аюул тулгарч байна.
Матар (12/22-1/19)
Идэвхгүй өдөр. Хүлээлтийн байдалд байж нааштай сайн цагийг хүлээх хэрэгтэй. Энэ өдөр бусадтай үүсгэсэн маргаантай асуудлыг шийдвэрлэх гэж яарсаны хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсийн үзэл бодол буруу мэт санагдаж, эргэлзээ төрөх бололтой. Эрүүл мэндэд асуудал үүсэх тул анхаарал болгоомжтой байгаарай. Хоол хүнсээ зөв тохируулж хэрэлэхгүй бол хоол боловсруулах эрхтэнд өвчин олох магадлалтай.
Хумх (1/20-2/18)
Биеийн тамираар хичээллэхэд болон харилцаанд сайн өдөр. Таны материаллаг байдалд чинь өөрчлөлт гарна. Оддын зааснаар хамтын төсөлд ажиллах нь танд ашиг авчирна. Од гаригс таныг ивээж байна. Тиймээс авьяасаараа гялалзах боломж олгож байна. Гэвч эрсдэл бүхий үйлдвэрээр оролдох эсвэл өдөөн хатгалтанд орох хэрэггүй. Цахилгаан зүүдлэвэл замаа буруу сонгосны шинж тэмдэг.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр өөрийн нэр төрөө хамгаалах цаг ирэх нь. Шунал тачаал үйл явдлын чигийг танд ашиггүй байдлаар өөрчилж мэднэ. Хэтэрхий бардам зантай явах хэрэггүй, ямар нэгэн ажил эрхэл, тэгвээс байдал нь жигдэрнэ. Гэр бүлээрээ гадуур зугаалах нь их таатай уур амьсгал бүрдүүлж өгөх бөгеөд та хичнээн явах дургүй байсан ч энэ бодлоо нээн гаргаж болохгүйг сануулж байна