Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Их хурд – Ih hurd – Хурд – Hurd
Дуу хөгжим

Их хурд – Ih hurd – Хурд – Hurd

Урлаг Урлаг30/05/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их хурдын торгон тоосонд
Ижилгүй тасарсан хурдаа гайхуулах хүлгүүд
Энэ цагийн түмний баяслаар
Холын газрыг туурайгаар хэмжиж
Эзэн хүний алдарыг өргөв өө

Дэлхийн шаргал нартай газраас тасарч
Түм буман агтны тоос бослоо
Дэнжийн салхи ногоон зүлгээ дэвсээд
Дөрвөн туурайгы нь тосон авлаа
Гэрийнхээ буурьнаас холдоогүй нялх үрс нь
Гийнгоолох дуундаа урам нь сэргэсэн
Газрын холыг товчлох хурдтай хүлгүүд
Гарааны зурхайгаас тасран гарлаа

Дахилт:
Их хурдын торгон тоосонд
Ижилгүй тасарсан хурдаа гайхуулах хүлгүүд
Энэ цагийн түмний баяслаар
Холын газрыг туурайгаар хэмжиж
Эзэн хүний алдарыг өргөв өө

Түмэн түмэн хүлгийн их хурднаас
Тоос нь намиран хадаглан тэнгэр эмжинэ
Түрэн түгэх дуу нь цовоо гийнгоо
Дэнж баясган алаглаж харагдлаа
Цэлмэг хөндий тал цэцгээ бөхөлзүүлж
Цээжний хурдан морьны туурайнд сөгдлөө
Цэлэлзэх нулимсаа барьж чадалгүй
Цэнгэлийн дээдээр амгай харгина

Дахилт:
Их хурдын торгон тоосонд
Ижилгүй тасарсан хурдаа гайхуулах хүлгүүд
Энэ цагийн түмний баяслаар
Холын газрыг туурайгаар хэмжиж
Эзэн хүний алдарыг өргөв өө

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026
Дуу хөгжим Урлаг

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хүүхэлдэйн болон анимэ киноны шилмэл хөгжмүүд Улсын филармонийн тайзнаа эгшиглэнэ

28/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.