Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Т.Дэлгэрмөрөн:Тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна
Одод

Т.Дэлгэрмөрөн:Тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна

Урлаг Урлаг22/09/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
84af08e3de68a698844bd5528ddcf4187296665902015-09-22-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин СТА Т.Дэлгэрмөрөнг танихгүй хүн үгүй. Төрийн соёмбоо тэргүүнтээ шивүүлсэн эрхэм дуучин залуу хорт хавдартай тэмцэж явна. 

"Хорт хавдар гэж балиар өвчин одоо бүүр залуужлаа шүү.Хэлж биш хийсэн ирэх энэ зовлон шанлалтай эртхэн тэмцэхгүй бол ирсэн хойно нь амаа барих нь хайран шүү.Улирал бүр бие эрхтэн болгоноо үзүүлж харуулж хамгаалж бай. Үхсэн хойноо босоод ирэх биш үлдэж хоцрох хэн нэгэндээ ядаж ураг удмын ген ээ цэвэр эрүүл үлдээцгээ хүмүүсээ.Энэ өвчин юун дох,манай орны иргэдийг аалзны тор мэт бүрхэж 10 хүний 3 н өвдөж,өдөр тутам яг энэ өвчнөөр ихэнх нь тэнгэрт хальж байна.Ах дүүсээ бусдад буян хүргэж чадахгүй бол бүгдэд хэрэгтэй хүн болж амьдраарай.Би үнэн зүрхнээсээ ийм муухайтай тэмцэж дармаар байна нэгдэцгээ ах дүүсээ цааш нь share хийцгээ.Бидэнд улс төрчид биш,ухаан саруул Монгол хүн хэрэгтэй байна" хэмээн хэдхэн хоногийн өмнө цахим хуудаснаа нийтэлж байсан билээ.

Тэгвэл энэ удаад "Сайхан хайр гэж байдаг юм. Олвол түүнийгээ алдаж болохгүй ээ…гэж Лодойдамба гуай зүгээрч нэг хэлээгүй байсныг мэдрэх тусам бидний хайр бадамлан гэрэлтэж бусдын сайн сайхны төлөө юу үзэж туулснаа хайрынхаа хүчээр ялж үзүүлнэ ээ ах дүүсээ. Бидэнд та нарын минь сайхан сэтгэл үнэн зүрх маш том урам болно оо.

Амь алдар нэг ах дүүс минь бидэнд хүний хорвоог сайхнаар төгсгөх хийморь байгаа гэдгийг би заавал харуулах болно оо.Хайртай шүү сүжиг бишрэлтэй бурхан таалсан ийм сайхан орны үнлэж боломгүй эрдэнэт хүмүүс минь Монголчууд минь ээ" гэлээ. 

 Мөн би энэ амралтын өдрийг хүлээж та бүхэнтэйгээ жоохон ч атугай сэтгэлээ хуваалцахыг хүссэн юм. Учир нь та бүхэнд бодох бас шийдэх боломж байгаа болохоор.

“Номин Талст”-ынхан маань 9-р сарын 26-нд буюу ирэх хагас сайн өдөр нэгэн сайн үйлсийн аянд та бүгдийг уриалж байгаа юм. Бид ойрд тоглолт хийгээгүйдээ гол нь биш ,ер нь дуунд дуртай хөгжимд хайртай, тэр дундаа манай хамтлагийг сонсдог жинхэнэ ойр дотныхонтойгоо нэг өдрийг ч гэлээ сайхан өнгөрүүлэхийг хүссэний гол учир шалтгаан бол манай гэр бүлийн, миний эхнэрийн, та бүхний бага ч атугай мэдэх хайрын минь төлөө юм аа. Бидний босгосон тэр л амьдралын эхлэл агуу хайр минь яг л та хоёрыхтой адилхан. Хэн хүний амьдралд юу эс тохиохыг тэр гэхэв, хэл амнаас хол энд би хамгийг дэлгэрүүлээд юу хийнэ хайртай та нар минь мэдэрхэд болно. Хайлган сэтгэлгүй, бодсоноо тунгаадаггүй зарим нэгэн маань зүрхэнд чулуу зоосоор удаж байна, би айж байна.

Хавар зуны улирлыг мэдрэлгүй хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр тэмцсээр өнөөдөртэй золгож байна. Ийм урт хугацаанд хайртын минь охин бид хоёроо гэсэн сэтгэл агуу, хамт олны минь үнэнг мэдэх хайр уудам хэдий ч бид энэ аймшигт өвчинтэй тэмцсээр л байна. Харамсалтай нь итгэл найдвар минь суларч тэр минь миний гарыг атгахаан болих гээд байна. Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүйдээ, ядаж харамсахгүйгээр үлдэх хэн нэгний төлөө бүгдийг хийхийг хүснэ ээ би бас бид.

За ийм л учраас “Номин Талст” хамтлаг маань гэнэт ийм шийдэлд хүрсэн юм. Тоглолт маань халуухан болох байх, харин та бүгдийн тав тухыг бид чанартай бэлдэж байна гэв.

 

О.Ариун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пэппа тоорой охин дүүтэй болно

23/05/2025

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.