Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай /2015.09.24/
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай /2015.09.24/

Урлаг Урлаг24/09/2015Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 11. Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, долоон улаан мэнгэтэй,  харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр хувийн ажил хэргээр хөөцөлдөж эрүүл мэнддээ анхаарал тавих нь бусдаас чухал байх болно. Аж ахуйн чанартай томоохон өөрчлөлтүүд, гэр орондоо их засвар хийх, тавилга худалдан авах болон бусад аар саар ажил хийгдэх нь. Харин хөршүүдтэйгөө хэл ам хийж хий дэмий маргах магадлал их байна. Ганц бие энэ ордныхныг сонирхолтой бөгөөд богинохон хугацаанд өрнөх, олон зүйлийг амалсан уулзалтууд хүлээж байна.


Үхэр (4/20-5/20)

Өөрчлөлтэй өдөр. Үдээс өмнө хайраа илчилэхээр төлөвлөж байгаа бол зөвшилцөл бас харилцан ойлголцолд хүрэхийг од гаригс амлаж байна. Яг өнөөдөр та өөрийн мөнгө санхүүгийн хувьд амжилтын үндэс суурийг тавьж чадна. Харин орой тийш танд сэтгэлийн зовиур эхлэх болно. Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлт, сэтгэл гутрал, аль эсвэл сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвдөж магадгүй. Өөрийгөө хаалттай байлгахгүй, аль болох нээлттэй байхыг хичээ.


Хамтатгах (5/21-6/21)

Муу хэлэх, хууран мэхлэх, хүнийг дүгнэхдээ алдаа гаргах өдөр. Тодорхой цаг хугацааны санхүүгийн хямрал, хүрээлэн байгаа хүмүүстэйгээ маргалдах ба сэтгэл санаагаар унана. Ямар нэгэн нөлөө үзүүлэх хүнээс хол байхыг сануулж байна. Энэ нь таны сэтгэл санаанд хэт муугаар нөлөөлнө. Хайр дурлалын харилцаа таниас маш их цаг хугацаа зарцуулахыг шаардана. Үүнд та санаа зовохгүй байхыг чухалчил. Зүүд зөнтэй байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Амьдралын эрч хүч, бусдыг өөртөө татах болон ухуулах чадвар өндөрт байна. Гэвч арилжаа наймааны асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Түнштэйгээ үл ойлголцолд хүрч санал зөрөлдөж магадгүйг анхаараарай. Сайтар бодож тунгаахгүйгээр шийдвэр гаргаж бусдын саналыг шууд хүлээн авах гэсний хэрэггүй. Бүх чухал ажил хэргээ үдээс хойш амжуулахыг хичээгээрэй.


Арслан (7/23-8/22)   

Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ түргэн бүтээх хэлхээ түргэн бүтээх хэлхээ холбоо тогтоож чухал бичиг баримтууд дээр дутагдаж байсан гарын үсгийг зуруулж авна. Удирдлага, ивээн тэтгэгчдээ хандахад таатай. Хайр дурлал, бэлэг авч өгөхөд таатай өдөр. Шинжлэх ухаан, мэргэжлийн ажил, хичээл сурлагад таатай энэ өдрийг ашигла. Зүгээр сууж байгаад аманд шар тос орохгүй гэдгийг сана.


Охин (8/23-9/22)    

Азтай өдөр. Хөдөлмөрийн өндөр бүтээмж, ажил төрлийн идэвхи, аливаа асуудлыг хурдан шуурхай шийдэх нь мэдэгдэхүйц амжилтуудыг авчирна. Хамтрагчийн, нөлөө бүхий ивээн тэтгэгчийн дэмжлэг хамгийн эрсдэлтэй зүйлд ч амжилт дагуулна. Мөн хувийн амьдралыг аз дагалдах болно. Уулзалт, сайн мэдээ нь таны сонирхож буй хүнтэйгээ харилцахад бага хэмжээний боловч ирээдүйтэй өөрчлөлтийг авчрах болно. Хэрвээ урьд нь хоёр түүнээс олон дахин зүүдэлж байсан бол зүүд биелнэ. Шавар шавхайг зүүдэлбэл ашиг ирнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Аялж зугаалах, холын замд гарах, материаллаг байдлаа дээшлүүлэхэд таатай өдөр байна. Од гараг ашиг амлаж байна. Таны шийдэмгий мөн эмх цэгцтэй ажилдаа хандах хандлага эргэн тойрны анхааралд өртөж танд ажлын санал тавихад хүргэнэ. Өнөөдөр эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Магадгүй урьд нь өвдөж байгаад ужгирсан эртний өвчин тань сэдрэх болно. Өвчнийг тоохгүй байна гэдэг нь улам л хүндрүүлэхийн шинж гэдгийг анхаар.


Хилэнц (10/23-11/21)   

Идэвхтэй, бүтээлч өдөр. Хамт олноороо сургалтад суух, аялахад тохиромжтой. Өөрийн боломж болон сонирхолд шүүмжлэлтэй хандан, үнэлгээ өгөх цаг ирлээ. Ажил хэргийн түншүүдтэйгээ харилцаагаа сайжруулахад хамаг хүчээ зориулах хэрэгтэй. Эс тэгвэл ажлаа сольж, үйл ажиллагааны өөр салбарыг хайх хэрэг гарч ч магадгүй. Үйл явдлын өрнөлөөс шалтгаалан, эсвэл нөлөө бүхий шинэ танилтай болсноор таны амьдралд эрс эргэлт гарч болзошгүй байна.


Нум (11/22-12/21)    

Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Үйл явдал амжилттай байх боловч, та өөрөө өөртөө болон эргэн тойрны хүмүүст сэтгэл хангалуун бус байна. Зарим бизнесийн гэрээ хэлэлцээр уулзалт зэргээ хийх ажлын төлөвлөгөөнөөс хасахыг сануулж байна. Хүнд бодол, таагүй байдлыг урьдчилан харах зөн совин таныг амар тайван байлгахгүй байна. Өөрийн доторхи хүний дуу хоолойг сонсож, хамгийн таагүй зүйлд бэлэн байхыг зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Өөдрөг үзэл, урам зоригоор дүүрэн байх өдөр. Хэв загварт баригдалгүй хил хязгаарыг давж чадваас, та аз жаргалаар бялхах мэдрэмжийг авч чадна. Найз нөхдөөсөө сайн сайхан үг сонсох ба тэдний үнэнч шудрагад эргэлзсэний хэрэггүй. Шинэ танилтай болоход сайн өдөр. Гэвч мэдрэмж, зөн билэгээ алдахгүй байх ёстойг од гарагс зөвлөж байна. Сайхан санааг тань биеэ тоосон сагсуу мэтээр санаж хэн нэгэн таны талаар буруу ойлголт авч мэдэх тул биеэ бариарай.


Хумх (1/20-2/18)   

Гэр бүлийн хөрөнгийг нэмэгдүүлэхийн тулд сайн хөдөлмөрлөх цаг үе. Эхний үед шийдээгүй асуудлууд гарч ирж мэдэх тул үүнийг бүү анхаар. Удахгүй бүх зүйл сайжирна. Өөрийн биендээ дийлдэшгүй ачааны хүндийг мөрөндөө бүү үүрүүл. Магадгүй, санхүү ба хуулийн асуудлаар уулзалт хийх нь мэдрэлийн стрессэнд оруулж мэдэх юм. Шинэ танилууд хожим албан тушаал дэвших, санхүүгийн ашиг олоход тус болно.


Загас (2/19-3/20)

Архаг хууч өвчнийг эмчилж анагаахад тохирох өдөр байна. Ялангуяа, эмчилгээг иж бүрнээр нь, курс байдлаар, бариа заслыг бүх төрлийн иллэг массаж байдлаар хийх нь илүү үр дунтэй, ач тустай байх болно. Өөрийнхөө бодол санаанаас элдэв зүйлийн гомдол тэмцэл, атаа жөтөө, буруу зөрүү ойлголт, хэн нэгнийг буруутгах санаа зэргийг үлдэн хөөх хэрэгтэй. Өөрийнхөө бодол санаа, сэтгэлд эмх цэгцийг тогтоож, зөөлөн аядуу ааш аягийг гаргах нь юу юунаас чухал байх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.