Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч – Aya and mini chi haalgiig mini togshooch – Чингис Хаан – Chinggis khaan
Дуу хөгжим

Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч – Aya and mini chi haalgiig mini togshooch – Чингис Хаан – Chinggis khaan

Урлаг Урлаг30/05/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Наран саран ээлжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрно
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучилах болно
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч

Мөнх бусын заяа тавиланд
гунигийн бороо цээжнээ зүсэрнэ
Морин хуурын зөөлөн эгшиг
Миний зүрхийг аргадан уянгална
Өдөр өдрөөр надаас холдох
Гэнэн цайлган насаа дурсана
Өтлөх тусмаа улам нялхарч
Сэтгэл гэдэг эмзэг боллоо
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч

Алаг хорвоогийн зовлон жаргалыг
Дуртай дургүй ч амсаж явна
Алдрай насны нөхөдтэйгөө
Санасны зоргоор уулзахгүй юм даа
Учрал хагацлын дуутай орчлонд
Хүүхэд насаа мартана гэж үү
Уйлж дуулж хамтдаа өссөн
Багын найзаа мартана гэж үү

Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.