Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хумсны өнгө ба хумсан дээрх толбо юуг илтгэдэг вэ?
Үндэсний хөгжим

Хумсны өнгө ба хумсан дээрх толбо юуг илтгэдэг вэ?

Урлаг Урлаг23/10/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
white-spot-on-fingernail-620x3309069428402015-10-23-10-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Арчилж мэддэггүй, эсвэл эрүүл мэндтэй нь холбоотой ямар нэг асуудал үүссэн үед хумсанд тодорхой өөрчлөлтүүд гардаг. Үүний нэг жишээ нь хумсан дээрүүсдэг толбонууд юм.

Дийлэнх тохиолдолд тэнцвэр муутай, хүний биед хор хүргэж болзошгүй хоолны дэглэм баримтлах үед ийм толбо үүсдэг.
Амин дэм, витамин, бичил элементүүд дутагдах үед хумсан дээр янз бүрийн хэлбэр, чиг, хэмжээтэй цагаан толбо, эсвэл зураас үүсч болзошгүй.
Тухайлбал, цайр болон кальци, төмрийн дутагдал ийнхүү толбо үүсэхэд нөлөөлнө. Мөн А,Е,С амин дэмийн дутагдал нь хумсны байдал маш хурдан нөлөөлдөг.
Уураг дутагдах үед мөн л хумсанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарна. Ямар өөрчлөлт вэ гэхээр хумсан дээр хос хөндлөн зураас үүсдэг. Эдгээр өөрчлөлт нь хүний бие махбодиос уургийг байвал зохих хэмжээнээс илүүтэйгээр гадагшлахад хүргэдэг бөөрний архаг өвчний үед үүсдэг ажээ.
Бөөрний архаг дутагдлын үед хумс онцгой хэлбэрээр өөрчлөгддөг байна. Ингэхдээ хумсны дээд тал нь гөлгөр, ягаан өнгөтэй хэвээр байхад доод тал нь цагаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. Ийм өөрчлөлт гарсан бол бөөрний эмчид үзүүлсэн нь дээр байх.
Заримдаа хумсаа буруу засч гэмтэл үүсгэснээс болж хөндлөн зураасууд үүсдэг. Ингэж хумсаа буруу зассаны дараа үүссэн хөндлөн зураасыг ямар нэг байдлаар эмчлэх гэх хэрэггүй бөгөөд зүгээр л өөрөө ургаж эдгэрэхийг нь хүлээх хэрэгтэй.
Хурц халууралтай эмгэгийн үед хумсны ургалт удааширдаг тул хэсэг хугацааны дараа нэлээд гүн гэж болохоор судал/атираа үүсдэг. Энэ нь бие махбодь эргэн сэргээд хумс хэвийн хурдаараа ургаж эхэлсний илтгэж байгаа тул мөн л хүлээхээс өөр аргагүй.
Хумсан дээр хар толбо үүсдэг. Энэ нь хумсан дор цус хурсан, эсвэл пигментаци хэт эрчимтэй явагдаж байгаагийн үр шинж тэмдэг. Дийлэнх тохиолдолд ямар нэг зүйл өшиглөх, цохих, хумсан дээрээ хүнд юм унагах зэргийн нөлөөгөөр хумсан дор цус хуралт үүссэнээр хар толбо шиг харагддаг. Гэхдээ ямар нэг гэмтэл энэ тэр аваагүй атлаа хумсан дор цус алдан цус хуралт үүсч байгаа бол ямар нэг өвчин эмгэг байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй. Жишээлэхэд, элэгний эмгэг өөрчлөлт, эсвэл зүрхний эмгэгийн шинж тэмдэг байж болзошгүй. Иймд гэмтэл аваагүй атлаа хумсан дор хөхрөлт үүсч байгаа бол эмчид үзүүлэхэд илүүдэхгүй байх шүү.
Пигментаци хэт их гээд байгаа нь хумсан дор мэнгэ шиг зүйл үүсэхийг хэлдэг. Гэхдээ энэ мэнгэ гэнэт үүсч, хэмжээгээр хурдацтай томрон өндөг рүүгээ орж ирж байгаа бол юуны өмнө хавдар судлалын эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь ийм байдал нь хавдарын шинж тэмдэг байж болзошгүй ажээ.
Хайрст үлд өвчний үед хумны зах руугаа ойрхон байрласан шар боровтор өнгийн толбо үүсдэг. Харин мөөгөнцөрийн өвчнүүд нь эхэндээ цайвар өнгөтэй толбо хэлбэрээр илэрдэг ч яваандаа томорсоор хумсыг бүхэлд нь бүрхээд удалгүй ялтсархаг, зузаан, бүүдгэр өнгөртэй болдог. Ийм тохиолдолд арьсны эмчид үзүүлэг мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх шаардлагатай.
Боровтор өнгөтэй дагуу зураас үүсэх нь чихрийн шижин, эсвэл төмрийн агуулга байвал зохих хэмжээнээс өндөр байгаагийн илтгэж байж болзошгүй. Мөн дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн мэс заслын дараа ийм зураас үүсч болно.
Зүрх өвдсөн, цусны эргэлт алдагдсан үед хумс хөхөвтөр өнгөтэй болж болзошгүй.
Элэгний циррозын үед сүүн цагаан, мөрний артерийн бөглөрөлт болон шижингийн гаралтай гангрений үед хар өнгөтэй болно.
Цайвар цэнхэр өнгөтэй болсон болж ходоод гэдэсний эмчид үзүүлсэн нь дээр.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.