Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гоо сайхан»Орчин цагийн Жульетта О.Дөлгөөн /фото/
Гоо сайхан

Орчин цагийн Жульетта О.Дөлгөөн /фото/

Урлаг Урлаг05/11/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
70283b1322c6057069f95751369813cd1630967472015-11-05-13-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта" жүжгийг тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй. Мөн "Ромео Жульетта"-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж байхгүй билээ.

Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан.

Мөн 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Тэгвэл өдгөө 19 жилийн дараа, арваннэгдүгээр сард Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилж, шинэ зууны үзэгчдийн сэтгэл оюуныг мялаах гэж байгаа юм.

Орчин цагийн Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээхээр сонсогдсон билээ. Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр тоглож олны хүртээл болгоно. Цоо шинэ тавилтаар дахин амилж буй “Ромео Жульетта” бүтээлийн тайз, хувцас хэрэглэл шинэлэг, өвөрмөц шийдэлтэй байх бөгөөд дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, драмын урлагийн хөгжилд онцлох бүтээл болж байгаа нь дамжиггүй ээ. Ингээд Ромеогийн хайрт Жульеттын сүүлийн үеийн фотогоос сонирхуулж байна.

Дашрамд дуулгахад, “Ромео Жульетта” жүжгийн нээлт 11-р сарын 12-нд болно.

Д.Ана

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гоо сайхан Урлаг

“Halloween”-ы баярын оройн зоог /Санаа аваарай/

28/10/2016
Гоо сайхан Урлаг

Халуухан эмч залуус /Фото/

22/10/2016
Гоо сайхан Урлаг

“Халтар царайт” киноныхон өнөө үед

18/10/2016

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026

Дахиад л би Зиловын тухай бодох нь…

26/03/2026

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026

Оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хадгалагдаж байна

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.