Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтэн хононо. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны 20 цагаас 11 дүгээр сарын 06-ны 20 цаг |
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увсын баруун, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 7-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр, 9-нд зарим газраар, 10-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 10-нд ихэнх нутгаар хүйтэрнэ |