Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
Дуу хөгжим

Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

Урлаг Урлаг06/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтэн хононо.

2015 оны 11 дүгээр сарын 05-ны 20 цагаас 11 дүгээр сарын 06-ны 20 цаг 

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увсын баруун, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас  3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв  

 7-нд  төв болон говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн  нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи  8-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр, 9-нд зарим газраар, 10-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 10-нд  ихэнх нутгаар хүйтэрнэ

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

15/08/2025
Дуу хөгжим Урлаг

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.