Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Аз жаргал бэлэглэгч “Жазз” хөгжим…
Сонгодог уран зохиол

Аз жаргал бэлэглэгч “Жазз” хөгжим…

Урлаг Урлаг09/11/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
musica_visiva_teaser3854106382015-11-09-09-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөгийн бид хөгжмийн бүхий л урсгал жанрыг тийм ийм гэж ялгалгүй сонсч тэр болгоныг өөр өөрсдийн гэсэн утга яруу, уянга төгөлдөр цаанаа нэгэн зүйлийг илэрхийлдэггэж итгэдэг. Гэсэн ч хөгжмийн энэ олон урсгал дундаас “Дуучид, хөгжимчдийн  бидний хэлдэгээр жинхэнэ “амьдаар” чадвараа харуулдаг хөгжмийн урсгал аль нь вэ?” гэж асуувал би эргэлзэх зүйлгүй “Жазз хөгжим” гэж бардамхан хариулна.
Гял цал зүйлээр гангардаггүй харин жинхэнэ амьд тоглолтоороо л чансаагаа харуулдаг жазз уран бүтээлчдийг хэн нэгэн бишрэхгүй байж чадна гэж үү? Хөгжимчнийг ч, дуучныг нь ч тэр. Цонхны дэргэд хуучин жижиг ширээн дээрээ элэгдсэн хавтас, бор цаастай зузаан гэгч нь ном дэлгээд тавьчихсан, пянз тоглуулагчны зурагдсан аялгууг сонсон суудаг тэр үед би зочлохыг хүсдэг. Яг л над шиг хуучин бүхний үнэ цэнэд дурладаг, шинэ үеийн хөгжмийн боловсролыг эрхэмлэгч залуусдаазориулж байна.
Урлаг тэр дундаа хөгжмийн урлаг бол хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд дэлхийн хэл гэдэг нь ч зүгээр нэг хэлсэн үг биш юм. Тухайн орны хэл соёлыг нь ч хөгжмөөр дамжуулж мэдэрч, мэддэг. Жазз хөгжмөөр дамжуулан амьдралыг мэдэрч, ойлгож, тэр ойлгосон зүйлээ бусдад түгээдэг хүмүүс олон бий. Анх хорьдугаар зууны эхээр АНУ-д боолчлогдон амьдардаг хар арьстнуудын дунд Европ хэв маягтай хослон үүсжээ. Хүнд хэцүү амьдрал дундаас үүссэн учраас ч тэр үү анхны урсгал нь блюз буюу уйтай дуунуудаар эхэлж ихэд тархаж байсан тухай түүхтэй аж. Сэтгэл сэргээм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хоршин тоглож болох уян хатан байдлаар нь жаззыг дэлхийн хөгжим хэмээдэг. Ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглогдох энэ хөгжим тропикал, бест, латин, чөлөөт, жааз рок, жааз реп гэх мэтчилэн 20 гаруй төрөлтэй байдаг. Үүссэн цагаасаа эхлэн дэлхийн өнцөг булан бүрт төрөлх нутгийнх нь аялгуу, хөгтэй хослох үзэгдэл загвар болтлоо түгсэн нь бий. Дашрамд дуулгахад одоогоос 46 жилийн тэртээ 1969 онд манай улсын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулуу тавьсан ууган чуулга болох “Баянмонгол” жазз найрал хөгжим үүссэн түүхтэй.
Жазз урлагийг үүсгэгч нь ядуу боол хар арьстнууд байсан боловч нийгмийн элитүүдийн дунд тархаж, арьс өнгөөр ялгаварлагчид өөрийн эрхгүй жазз хөгжимд дурлацгаажээ. Сонсохгүй гэж хичнээн хичээсэн ч хүн төрөлхтөний сэтгэлийн гүнээс гарсан аялгуу, агуу авъяас учраас тийм ч амархан алга болох зүйл биш байсан аж. Үүгээрээ аажмаар хар болон цагаан арьстнуудыг нэгтгэхэд ч өөрийн гэсэн нөлөөг үзүүлсэн гэж үздэг. Иймаас энх тайван, аз жаргалыг бэлэглэгч ч гэж хэлж болох юм. Хар арьстануудын эрх чөлөөний тэмцэгч Мартин Лутер Кин “Жазз хөгжим амьдралыг өгүүлдэг” гэж хэлсэн байдаг. Амьдралын хар, саарал, цагаан бүхий л өнгийг уран яруу аялгуугаараа төгс илэрхийлж чаддаг учраас л тэр ийн хэлсэн байх.
Саксафон, труба, төгөлдөр хуур хөгжмүүдгүйгээр жаззыг төсөөлөхийн аргагүй. Эдгээр хөгжмүүд нь хүний олон төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргахдаа гаргууд болохоор нэг сэтгэлээс гарсан хөгжим нөгөө сэтгэлийг хөдөлгөхгүй байх нь үгүй юм. Үүнээс үүдэн дурлалт хосуудад зориулж ресторан кафед жазз хөгжим эгшиглэдэг юм. Романтик болзоо, хурим, ойн баяр, ёслолын ажиллагаа зэрэг тэмдэглэлт үйл явдлуудад жазз хөгжмөөр дэвсгэр хийвэл уур амьсгалыг бүрдүүлэхэд их дөхөм болдог.
Жазз болон блюс, госпел буюу бурхны магтуу дуунууд нь Америк орныг илэрхийлэх сонгодог хөгжмүүд юм. Жазз, блюс хоёрыг ялгаж сонсоход хөгжмийн өндөр мэдлэг хэрэгтэй бөгөөд, нэг цаг үед дэлгэрсэн хоорондоо олон зүйлээрээ төсөөтэй “үеэл” урсгалууд юм. Ерөнхийдөө жазз хөгжим нь хөгжмийн үндсэн онолууд дээр тулгуурлаж, бүх зэмсэг, хэмнэл, аязуудыг хооронд нь нарийн уялдуулж хөгжимчин яг тухайн цаг үед сэтгэл зүрх нь юуг илэрхийлж байгаагаа чөлөөтэй илэрхийлдэгээрээ бусад хөгжмийн урсгалуудаасаа онцлогтой. Нэг үгээр бол тухайн үндсэн тактуудыг өөрийн уран чадвар, сэтгэлгээгээр баяжуулан тоглодог гэсэн үг юм. 
20-р зуунд үүсч 20-р зуунд алдаршиж, 20-р зуундаа л үлдсэн энэхүү хөгжмийн урсгал нь олон алдар хүндтэй, авъяаслаг хүмүүсийг төрүүлсэн бөгөөд манай оронд ч мөн адил үүссэн цагаасаа эхлэн эстрадын урлагийн олон арван нэрт дуучид, хөгжимчид, хөгжмийн зохиолчид, удирдаачид төрөн гарч олон зуун уран бүтээл нь ард түмний дунд түгэн алдаршиж эдүгээч урлагийн алтан фондод жинтэй байр суурийг эзэлсээр байгаа билээ. Бидний сайн мэдэх дуучид болох Х.Төмөрбаатар /МУГЖ/, Ч. Насантогтох /МУГЖ/, Б.Сарантуяа /МУГЖ/, Т.Ариунаа /МУГЖ/, Д.Жаргалсайхан /МУГЖ/ нарын уран бүтээлчид нь монголдоо цор ганц гэгдэх “Баянмонгол” жазз найрал хөгжмөөс төрөн гарчээ.
Эцэст нь хэлхэд жазз хөгжмөө зүрх сэтгэлийн гүнээс тоглож түүгээрээ дамжуулан үзэгч, сонсогчдодоо энх тайван, аз жаргалыг хамаргүй бэлэглэгч тэдний уран бүтээлийг сонсч зөгийн балыг чихэндээ гамгүй урсгаасай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.