Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Төрбат: Хөөрхий Сараа /өгүүллэг/
Утга зохиол

Б.Төрбат: Хөөрхий Сараа /өгүүллэг/

Урлаг Урлаг18/11/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
70546f2e81a0b0de7f1b8a711e0b0ff82406ddff8975693432015-11-18-11-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

(Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгээс санаа авав)

Улаанбаатарын үдэш хөл хөдөлгөөнтэй. Цагийн байдал бүгчим халуун. Дөрвөн зүг уйтгартай. Архиндаа халамцсан хөлчүүрхэгсэд энд тэндгүй холхино. Хотын гудамжаар цэнгээний газар, зочид буудал үргэлжилжээ. Үүгээр түүгээр эргүүлийн машин дохиогоо хангинуулан эргэлдэнэ. 

Зурагтаа асаахнээ эрхэм гишүүд хэлхэлдэж суучихаад хэрэгтэй хэрэггүй нь үл мэдэгдэх баахан хууль батлана. Сурвалжлагч бүсгүй хэлээ хазлан нийгмийн амьдралыг мэдээлэх ба хөлд орохоос аваад өнөөдрийг хүртэл гэр хорооллыг түшиж, намаг шиг амьдралаас сугаран холдож чадаагүй Сараагийн амьдрал савалгаа донсолгоо ихтэй дайвалзана. Ганц Сараа ч биш эдийн засгийн хямрал энд тэндгүй газар аваад, үнэ ханш огцом өсөж жирийн иргэдийн сэтгэлийг бухимдуулна.

Дэрвийсэн сормуус, саа гялтганасан уруул, чихний омгоо сэтлэхээр цагираг ээмэг, дэргэдэх хүн нь нүд унагам задгай энгэртэй даашинз. Энэ бол Сараа. Хорь ч хүрээгүй нялх амьтан гэж бодохоор юутай хайран.
Тэрбээр өндөр өсгийт дээр дэнжигнэсээр нэгэн зочид буудлын урд дахь сандал дээр суув. Олон жижиг тоглоом зүүж санжигнуулсан гар утсаараа хэнтэй ч юм задгай яриа өрнүүлэхийн завсар янжуур татан утаа суунаглуулах ажээ. 

Төд удалгүй татсан тамхиныхаа ишийг шип хийтэл хогийн савруу шидээд, жижиг толь гарган нүүрээ хальт тольдчихоод босон харайж дэгэн догон алхсаар нэгэн машинд орж суув. Халтар хэдэн төгрөгний төлөө эрээ цээргүй аашилж суугаагаа мэдэхийн дээдээр мэдэвч үүнээс өөр мөнгө олох арга байхгүй мэт бодож, эдгээр зочид буудал, цэнгээний газраас өөр орох газаргүй юм шиг сэтгэсээр түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө гэртээ орж, өдөр нь буудуулсан чоно шиг унтаж, оройхон гарч шөнөжин наргисаар залуу насыг барна.

Хэсэг хугацааны дараа тав хийтэл машинаас бууж, тас хийтэл хаалгыг нь хаагаад өөрөөсөө нилээд ахимаг насны эрийг дагасаар ойролцоох нэгэн зочид буудлын дугаар номерийн өрөөнд цаг авав. Эхлээд дэвэн дэлхийн сонин хачинг хуучилж нэг шил юм задлана. 

Удалгүй “Улаанбаатарт энэ өвөл хүйтний эрч чангарч хасах дөчин хэмд хүрнэ. Томхон хөнжил, бүдүүн найз залуутай болохгүй бол тэр хүйтэнд хэцүүдэх гэнэ” гэх мэтээр айлгүйтэж нэмж хэдэн лааз шар айраг хүртэнэ. Ингээд үүр цайхаас өмнө гэртээ харих гэж найгалзан алхах боловч замдаа кадр тасарч… Хэсэг хугацааны дараа хаанаас ч юм өөрийгөө гэнэт олж авна. Сандарч ичсэндээ архиныхаа үнэрийг тээр хол чулуудчихаад ухасхийн босч гэрийн зүг тожигнотол гүйнэ. 

Нас хэдий дөнгөж арван найм хүрч яваа ч өнчин гурван дүүгээ тэжээхийн тулд бие сэтгэлээ худалдсаар олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд өөрөөр амьдрахыг үл хүснэм. Өөрийнхөө амьдралыг ийм эмгэнэлтэй байгааг Сараа охин яахан мэднэ. 

Шөнийн жаргал, үүрдийн аз жаргалаа бас яахан даруй ялгана. Дэмий л дадсан байдалд автагдаж зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод олон охид Сараагийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч юу болохыг үзэлгүй, мэдэлгүй шөнийн жаргал, улаан мөнгөнд хорхойтсоор хоцроход тулжээ. Хайран хайран, хөөрхий хөөрхий… 

Гэтэл Сараад хаврын нэг өдөр хайр ирэх нь тэрээ. Гялалзсан хар нүд, шооч наргиантай хирнээ нэг л дотно инээмсэглэл… Тэр өдрөөс эхлэн хөмөрсөн тогоо шиг амьдралд нь гэрэл тусч, харцанд нь хайр гэрэлтэх болов. Хөмөрсөн тогоонд наран илчээ тусгав. Хөөрхий Сараа үргэлж инээмсэглэх болов. Өндөр өсгий, богино банзалаасаа татгалзлаа. Өнөөдрөөс эхлэн тэр өөрөөр амьдрахаар шийджээ. Юутай их завшаан, юутай их баяр.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна

03/08/2026
Утга зохиол Урлаг

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026
Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.