Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран зургийн шилдгүүдийг нэгэн дор үзэх боломж бүрдлээ
Үзэсгэлэн

Уран зургийн шилдгүүдийг нэгэн дор үзэх боломж бүрдлээ

Урлаг Урлаг25/11/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1124_Urlan0013038579742015-11-25-10-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадын Хориотой хотод анх удаа зохион байгуулагдсан Монгол Хятадын зураачдын хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галарейд нээгдэнэ.

2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерей,  Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгыг тавьсан юм. Энэ хүрээнд  Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галарейд 2015.10.20-11.04-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнд хоёр орны дүрслэх урлагийн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч  үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний гээд дүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцсон юм. Монгол Хятадын дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан энэ үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галарейн захирал, зураач Н.Батбаатар санаачлан зохион байгуулах үндэс суурийг тавьсан төдийгүй түүний Сахиус, Хос Вансэмбэрүү бүтээлүүд нь үзэсгэлэнгийн голлох бүтээлүүд болон тавигдсан байна.

Үзэсгэлэнд Хятадын талаас дэлхийд нэрээ гаргасан алдартай зураачид болох Лиү Да Ви, Фан Ди Ан, Су Синь Пин, Вон Ин Шэнг нар оролцсон бол Монголоос Төрийн  соёрхолт, СГЗ зураач Ш.Чимидорж, СГЗ Л.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, зураач Д.Бадам, “Blue Moon” галерейн захирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг зэрэг уран бүтээлчид улсаа төлөөллөө. Үзэсгэлэнгийн явцыг Хятадын томоохон хэвлэлүүдээр цацсан төдийгүй Монголын зураачдын арга барил, чөлөөт сэтгэлгээг кураторууд болон уран зураг сонирхогчид өндөр үнэлсэн байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд Монгол орны өргөн тал нутаг, баатарлаг туульс, монгол хүний уужим тайван сэтгэл, бүтээлч, хурц ухаан зэргийг илэрхийлж байгаа юм байна.

Монгол Хятад хоёр орны дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд гаргахад чиглэсэн энэ үзэсгэлэн дэлхийн үзэгчдэд томоохон боломж олгож байна. Өмнө нь Бээжингийн цохилох зүрх нь болсон Хориотой хотод тэр дундаа хааны ордонд өөр ямар ч орны үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаагүй юм. БНХАУ-ын аялал жуулчлалын томоохон бүс Хориотой хотод гарсан уг үзэсгэлэн  энэ удаа Монгол Улсад нээгдэхээр боллоо.

“Тал нутгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэн 2015.12.01-14-ний хооронд Монголын Уран Зургийн Галарейд нээгдэнэ. 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач Б.Сосорбарамын 85 насны ойд зориулсан “Дурсамж” үзэсгэлэнг нээлээ

05/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“The Memory of Seeing” үзэсгэлэн дэлгэлээ

03/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.