Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Их аварга Д.Дагвадорж эмгэнэл илэрхийллээ
Оддын амьдрал

Их аварга Д.Дагвадорж эмгэнэл илэрхийллээ

Урлаг Урлаг26/11/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
73c52463082c36df3b13399c2ce03f3b659975482015-11-26-12-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы сүмо бөхийн домогт их аваргуудын нэг, Мэргэжлийн сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми 62 насандаа таалал төгслөө.

Мэргэжлийн сүмод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртсэн тэрбээр Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 2002-2008 онд, мөн 2012 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байсан юм. Түүнийг энэ албан тушаалд ажиллаж байхад Асашёорюү Дагвадоржийн ид барилдаж явсан үе гэнэ.

Их аварга "“Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна. Сайхан хүн, сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, үргэлж намайг дэмжиж байсан юмсан. “Ёкозүнэ хүн ёкозүнагаа ойлгоно оо, Шёорюү!” гээд мөр алгадан “За ганц барьчих” гээд хундага тулгаж байсан хүнийг ийм амархан баяртай гэхийг мэдсэнгүй.

Таны суу алдар үеийн үед дурсагдах болно! Мэйжи, Ясүкүнигийн ариун бурхад таны сүнсийг тэнгэрийн оронд замчлах байх аа! Та минь амгалан тайван нойрс доо. Дүү аваргаас чинь энэхүү гашуудлын хэдэн үгийг нулимс дуслуулан тэрлэж сууна аа! Ум сайн амгалан болтугай" гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026
Оддын амьдрал Урлаг

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026
Оддын амьдрал Урлаг

Майкл Дуглас “Nepo Baby” гэх нэршилд дургүйцлээ илэрхийлжээ

08/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.