Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Хурд” хамтлаг 2015 онд амжилт бүтээлээр дүүрэн байжээ
Одод

“Хурд” хамтлаг 2015 онд амжилт бүтээлээр дүүрэн байжээ

Урлаг Урлаг01/02/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2016-02-01_2159013867694552016-02-01-22-03[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг өнгөрөгч 2015 онд амжилт бүтээлээр дүүрэн байсан тухай хамтлагийн цахим хуудастаа нийтлэжээ. Тэрбээр үнэнч фенүүдэд нь сонирхолтой байлгах үүднээс бүрэн эхээр нь нийтлэж байна.

Хурд 2015 товчхон:

2015 он Хурд хамтлагийн хувьд аялан тоглолтын жил болж өнгөрлөө. Оны эхээр 1-р сард ӨМӨЗО-ны Шилийн хотод туурга нэгт зон олондоо тоглолтоо өргөн барьсан нь энэ оны анхны тоглолтоор нэрлэгдэж байна.

Үүний дараачаар 1998 оноос хойш Улаанбаатар хотод жил болгон 3 сарын 8 нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тасралтгүй зохиогдож ирсэн алдарт “Ханьдаа дуулъя” дууны нэрээр нэрлэгдсэн концертыг онцолж байна. Учир нь энэхүү тоглолт энэ жил “Инээмсэглэ бүсгүйчүүд” нэртэйгээр UB Palace ийн концертийн их танхимд 3000 үзэгчдийг хамарсан томоохон тоглолт болсон юм. Энэхүү тоглолт нь урд өмнө нь жижиг танхимд цөөн үзэгчдэд зориулагдан зохиогддог байсан бол энэ жил олон олон бүсгүйчүүдийгээ “инээмсэглүүлсэн” гэдгийг энд онцлон тэмдэглье.

 

Буурал тивээр…

2014 онд Хурд хамтлаг АНУ д суугаа Монголчууддаа айлчлан тоглосон бол энэ онд Ёвропын холбоо, Скандинавын хойгийн орнуудаар 4 дүгээр сарын 18-с 5 дугаар сарын 13 нд аялан тоглож, эхний тоглолтоо 18/04/2015 нд Турк улсын Истамбул хотоос эхлэн Скандинавын хойгт орших Швед улсын нийслэл Стокольм хотод 24,25/04/2015, Будант албионы Лондонд 26,27/04/2015, Франц улсын Ринниц хотод 01/05/2015, Швейцарь улсын Женев хотноо 02/05/2015, Белги улсын Антверпен хотод 03/05/2015, Герман улсын Франкфурт хотод 08/05/2015, Австри улсын Линц хот, Чех улсын нийслэл Прага хотод 09/05/2015, Холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод 11/05/2015 тус тус тоглолтоо толилуулж дээр дурдсан орнуудад амьдарч буй Монголчууддаа ая дуугаа өргөлөө.

5 дугаар сард ӨМӨЗО-юн Шинжаан уйгарын өөртөө засах орон, ӨМӨЗОын хотуудаар аялан тоглосон байна. Улаанбаатар хотод Irish garden задгай асарт 6 сарын 17нд богино хэмжээний тоглолт хийв. 7 сард ӨМӨЗО-ын Хөлөнбуйр, Хайлаарт тоглож элэг нэгт ахан дүүсдээ уран бүтээлээ хүргэжээ. Мөн 7 сард Сүхбаатар аймгийн төв Баруун урт хотод, мөн аймгийн Асгат сумын 90 жилийн ойд тоглолт хийв. 8 сард Дундговь аймгийн Мандалговь хотын 50 жилийн ойд, 9 дүгээр сарын 25 нд Улаанбаатар хотод V1VT club-д доргио нэгэн үдшийг үзэгч сонсогчидтойгоо хамт үдэв. Мөн сардаа Шивээ овоогийн уурхайн 25 жилийн ойн арга хэмжээнд тоглолтоо сонирхуулжээ.
11 сарын 14нд ӨМӨЗО-ны Хөх хотод бүрэн хэмжээний тоглолт, 12 сарын 5,6-нд Харанга хамтлагтай хамтарсан тоглолтыг 13 жилийн дараа Шилийн хотод толилуулжээ.

2016 онд Харанга&Хурд тоглолт төлөвлөгөөнд багтсан гэдгийг дуулгахад таатай байна.

Монгол тулгатны 100 дуунд “Эх орон” дуу оров.

Монгол дуу 4к төсөл, Юнител группын хамтарсан орчин цагийн болон сэтгэлд хоногшсон 100 дууг өвлүүлэн үлдээх зорилго бүхий уг төсөлд Хурд хамтлагийн Эх орон, /үг:МУСГЗ Х.Чилаажав, Ая МУУГЗ Д.Ганбаяр, МУГЖ Д.Отгонбаяр/ Цэргийн бодол /үг,ая: Д.[Ганболд]/ дуунууд багтаж Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудаснаа алтан үеийн болон энэ цаг үеийн бусад шилдэг бүтээлүүдийн хамт тодоор бичигдсэнийг энэ оны бас нэгэн онцлох үйл явдлаар гарцаагүй нэрлэж байна.

2015 онд Урлаг урлагаа дэмжие төслийг санаачлав. Энэ төсөл нь аймгуудын театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтыг хийж тоглолтын орлогыг тухайн аймгийн театрт хандивлаж, уран бүтээлийн санг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн театруудын бүтээлийн чанарыг сайжруулах зэрэгт ач холбогдол өгөх зорилготой юм. Тус төслийн хүрээнд Баянхонгор аймгийн ХДТ-тай хамтарсан тоглолтыг 4 дүгээр сард UB Palace-т хийсэн байна.

Хурд хамтлагийн хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлэв.

Хурд хамтлагийн хөгжимчин Д.Мөнхбатад урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн 2015 оны 6 дугаар сард Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.

2015.12.28нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж Хурд хамтлагийн ахлагч, хөгжимчин Д.Ганбаярыг Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнаж урамшуулсан нь хоёр он солигдох баярт мөчтэй зэрэгцэж улирч буй энэ оны онцлох үйл явдлын нэгд зүй ёсоор нэрлэгдэв. Тэрээр Хурд хамтлагийн 3 дахь гавъяатаар түүхэнд бичигдэж байгаа бөгөөд хамтлагийн ахлагч маань Монголын хөгжмийн урлагт 40 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрийн авъяас, ур чадвараа дайчилсаар яваа эрхэм билээ.

Монголын ирээдүйн төлөө.

Хурд хамтлаг 20 жилийн ойдоо зориулан гаргасан Алтан пянзыг дуудлага худалдаа явуулан орлогыг хүүхдийн эмчилгээний тоног төхөөрөмж шаардлагатай байгаа хөдөө орон нутгийн эмнэлэгүүдэд хандивлаж байсан. Тэгвэл өнгөрөн одож буй энэ онд ч энэ хөтөлбөр маань үргэлжлэн хэрэгжиж Ёвропын холбооны улсуудад хийгдсэн аялан тоглолтын үеэр Алтан пянз дуудлага худалдаа явагдсан гэдгийг энд онцлож байна. Хурд хамтлагийн тус Алтан пянзыг худалдан авсан сонсогч фенүүддээ онцгойлон талархал илэрхийлэхийн учир та бүхний бодит хөрөнгө оруулалт олон айлд элэг бүтэн амьдрал бэлэглэж байгаад оршиж байгаа юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2015 оны Хурд хамтлагийн онцлох үйл явдлуудыг та бүхэндээ оны сүүлчийн өдөр тоймлон түүвэрлэлээ. Шинэ оны эхээр удаан дуншсаны эцэст “Нарлаг диваажин” цомог та бидний гар дээр ирэхэд бэлэн болсон гэдгийг дуулгахад баяртай байна. Энэ онд Hurd | Хурд хуудас маань мэдээ мэдээллээ цаг тухай бүрт оруулж, ирсэн асуултуудад цаг алдалгүй хариулт өгч мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа. Мөн “‪#‎Black ‪#‎Box” цомгийн давхардсан тоогоороо 180 дууны үгсийг notes хэсэгт байршуулсан бөгөөд албан ёсны энэ хуудаснаас зөв, үнэн бодит алдаагүй үгсийг харах буюу унших, татаж авах боломжтой юм.

#Хурд дараачийнхаа нэгэн ‪#‎ХУРДНЫ араанд залгагдлаа…
Та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. #Хурд ‪#‎ХУРДАЛНА АА!!! /Ахлагчийн үг/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мөнгөний дүрэм” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 1-нээс кинотеатруудаар гарч эхэлнэ

07/08/2025

“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна

07/08/2025

“Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ

07/08/2025

X Богд Жэвзүндамба Их авшгийн ёслолд оролцлоо

07/08/2025

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том кино наадамд монгол кино шалгарчээ

07/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.