Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хэрэглэж дууссан цайг юунд ашиглах вэ
Дуу хөгжим

Хэрэглэж дууссан цайг юунд ашиглах вэ

Урлаг Урлаг06/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsai8029543722016-02-06-13-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүсгүй та хэрэглэсэн ууттай цайныхаа шаарыг хаях гэж бүү яараарай. Учир нь цайны шаарыг ахуйн нөхцөлд олон зүйлсэд ашиглаж болдог юм байна.

1. Хамгийн энгийн жишээ л гэхэд хаях гэж буй цайныхаа шаарыг уутнаас нь гаргаад, бага зэрэг усаар шингэлж байгаад цэцгээ услах юм. Харин дараагаар цайныхаа шаарыг цэцгийнхээ хөрстэй сайтар хольж өгснөөр энэ нь тасалгааны тань ургамлын өсөлтөд маш сайн нөлөөлөх бөгөөд дан ялангуяа залуу ургамлын өсөлтөд сайн байдаг байна.

2. Ууттай цайг гоо сайхны арчилгаанд ашиглаж болдог байна. Та бүлээн байгаа ууттай цайны шаараар нүдэндээ жин тавьж болох бөгөөд ингэж нүдэн дээрээ тавьснаар нүдний тань ядаргааг тайлахаас гадна зовхины үрчлээг багасгадаг аж. Түүнчлэн цайныхаа шаарыг уутнаас нь салгаж авч саванд хийгээд бага зэрэг ус хийж уусмал бэлтгээд нүүрээ угаахад нүүрний арьс цайрдаг байна.

3. Цайны шаарыг ахуйн цэвэрлэгээндээ буюу хивсээ цэвэрлэхэд ашиглаж болдог аж. Учир нь цайны шаар нь тоосыг өөртөө маш сайн татаж авдаг бөгөөд хивсийг өнгө оруулдаг байна. Тиймээс ч хэрвээ танд их хэмжээний цайны шаар байгаа бол цайныхаа шааруудыг уутнаас нь салгаад хивсэн дээрээ сайтар гэгч нь тараагаад цацаарай. Ингэснийхээ дараагаар цайныхаа шаарыг сойзоор сойздож аваад дараагаар нь тоос сорогчоор соруулахад хивсний тань өнгө сэргэдэг байна.

4. Дээрх аргуудаас гадна цайны шаарыг цэвэр даавуу болон сүлжмэл даавуун эдлэлүүдийг бор өнгийн будганд оруулахад ашиглаж болдог байна. Түүнчлэн бор өнгөтэй хувцасны тань будаг гандаад яахаа мэдэхгүй байгаа бол тухайн хувцсаа угаасныхаа дараагаар цайны шаартай бүлээн усанд 30 минут байлгахад л эргээд бор өнгөтэй болдог ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026

Жүжигчин Винсент Пасторе 80 насандаа таалал төгсжээ

03/08/2026

“Spider-Man: Brand New Day” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 927 сая ам.долларын ашиг оллоо

03/08/2026

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

ФОТО: “Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.