Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Шөрмөс яагаад татдаг вэ?
Дуу хөгжим

Шөрмөс яагаад татдаг вэ?

Урлаг Урлаг08/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6r316q8kukt3hb8183epgi87gg585806432016-02-08-10-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шөнө орой унтах үед гэнэт хөлийн булчин зангирч шөрмөс татдаг. Заримдаа орой болгон шөрмөс татах нь ч бий. Тэгвэл “DailyMail” сонин яагаад хүний шөрмөс татдаг болохыг тодруулжээ. Ингэхдээ нэгэн судалгааг хийсэн байна.

Тэд 30-65 насны 1000 хүнийг судалгаанд хамруулан “Орой унтахаар хэвтэх үед шөрмөс чинь татдаг уу?” хэмээн асуужээ. Ингэхэд тэдний 97 хувь нь шөрмөс хааяа нэг татаж байсан, 60 хувь нь шөрмөс татсан үед яахаа мэднэ хэмээн хариулжээ. Харин тэдний нэг нь ч шөрмөс яагаад татдаг болохыг мэдэхгүй байлаа.

Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь шөрмөс татсан үед иллэг, массаж хийдэг болохоо мөн дурджээ. Гэлээ гээд иллэг хийн цусан хангамжийг дэмжин иллэг хийж болох ч энэ нь эрдэс, амин дэм дутагдлыг арилгаж чадахгүй.

Шөнө хөл, гарын булчин зангирч шөрмөс татах нь хүний биед магни дутагдсанаас болдог ажээ. Магни нь ногоон өнгөт хүнсний ногоо, буурцагт ургамал, үр тариа, самранд ихээр агуулагддаг байна. Тиймээс эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж магнийн дутагдлаа нөхөх боломжтой. Гэхдээ хүнс тэжээлээс авч буй магни нь хүний биеийн эсэнд шууд шингэх нь удаан, үр нөлөө нь бага байдаг.     

Хоол судлалын эрдэмтэн Эмма Derbyshire “Европын орны ихэнх хүмүүс хангалттай магни авч чадахгүй байгаа бөгөөд тэдний 50 хувь нь магнийн дутагдалтай байдаг” хэмээн ярьжээ. 

Үүнийг зохицуулах үүднээс Израйлийн Хаима Шиба Тель ха-Шомер эмнэлгийн эрдэмтэд  хоёр долоо хоногийн хугацаанд магнийн дутагдлыг нөхөх  В6, Е аминдэмийн найрлагатай магнийн исэл болох бэлдмэлийг гаргаж авсан байна.  Уг бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүсийн 82 хувь нь шөрмөс татах нь больсон, 6 хувь нь буурсан хэмээн хариулжээ. Магнийн исэл нь шууд эс рүү нэвтэрч, хүний бие дэх тэнцвэрт бус байдлыг арилгадаг.

Гэлээ ч эрдэмтэд магнигаар баялаг хүнсийг өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэж байхыг сануулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.