Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг хардаж байгаагаа мэдэгджээ
Оддын амьдрал

П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг хардаж байгаагаа мэдэгджээ

Урлаг Урлаг28/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1c2b5db1d1bddc7b090c2f9d46dac8f4fcf4eb534791311332016-03-28-11-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн зочидтойгоо “буу халж” буй нэвтрүүлгийн хар дүрс цацагдсанаас болж тэрбээр багагүй хэл аманд ороод байгаа. Тэгвэл П.Анужин амралтын өдөр  Нүүр номоороо дамжуулан нэгэн мэдэгдэл хийжээ.  П.Анужин “Херо”-гийн Б.Баатарын мэдэгдсэн маш том бүлэглэл бичлэгийг нь хулгайлсан гэх үгтэй санал нийлэхгүй байгаа бололтой. Бичлэг хулгайд алдагдсан хэрэгт П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг сэжиглэж буйгаа үүгээр мэдэгджээ.

1. Эвлүүлэг эрээ цээрээ алдаж байна!

Амралтын өдөр ийм зүйл бичиж байгаадаа би харамсч байна…FB-ээр Hero-той хамтран гүйцэтгэж байсан "Оюу толгойн гэрээ"-ий тухай дутуу нэвтрүүлгийн хэсгээс , хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Дөнгөж сая үзлээ.

Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ. Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна… Би маш их харамсч байна. Сүүлийн үед Херо-д " том бүлэглэл" халдан бичлэгүүдийг хулгайлан эвлүүлж, эрээ цээргүй цацаж байгааг та бүхэн мэдэх билээ! Том бүлэглэл илрэхийг хүлээн, хувь хүний хувьд үзсэн элдэв доромж, гүтгэлэгт хариу өгөхгүй байсаар ирсэнээ ч би энд дурьдмаар байна. Бичлэг хулгайд алдсан шуугиан дэгдэх үеэр түүнд гарч байсан улсыг бултаар элдвээр хараан зүхэж, доромжилж байснаас хэн ийм хулгай, үйлдэл хийв гэдэг дээр хэн ч дуугараагүй гэхэд хилсдүүлэг болохгүй.

Хувь хүний дүрс орсон аливаа зүйлийг ашиглах, эвлүүлэх хуулиар хориотой. Хийж дуусаагүй байсан "Оюу толгойн гэрээ"-ий тухай нэвтрүүлгийг ахиад том бүлэглэл хулгайлав уу?!! Эсвэл?!! Хулгайд алдаагүй цацаж байгаа бол би энэ нэвтрүүлгийг хийлцэж, бүтээлцэж байхдаа, уг гэрээний мөн чанар, үйл явц, үнэн мөнийг ард түмэнд дамжуулах чин сэтгэлтэй ажилласнаас хожим хэрүүл, хараалын нэгэн дүр болох гэж тэнд суугаагүй юм шүү! Эвлүүлэг хэтэрч байна!!! Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл Херо интертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна! Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!

Цаашид "том бүлэглэл" ямар дүрсийг хэрхэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан улсыг хэрхэн хэлмэгдүүлэхийг төсөөлшгүй!…хэмээн бичсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026
Оддын амьдрал Урлаг

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Б.Баяр: Европт хөгжсөн гэдэг урлагийн олон чиг хандлага, үзэл санаа Монгол Алтайн хадны урлагаас ч харагддаг

09/03/2026

Музейн өдрүүдээр “Чингис хаан” музейгээр 10 мянга гаруй үзэгч үйлчлүүлжээ

09/03/2026

Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв

09/03/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.