Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Ноён Бондгор УИХ-д баянгол дүүргээс нэр дэвшинэ
Оддын амьдрал

Дуучин Ноён Бондгор УИХ-д баянгол дүүргээс нэр дэвшинэ

Урлаг Урлаг28/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11070963_685759581536254_1151017842902644244_n80715544201509141202265013592016-03-28-11-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эх үрсийн элч дуучин "Ноён Бондгор” хэмээх өвөрмөц нэрээр олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд энэхүү содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдгийг нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Түүний дуулсан "Миний найз", "Дүү минь", " Хайрын солонго" гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болж байсан төдийгүй "Би Монгол хүн" дууг дуулж Өвөрмонгол, Бурят, Халимаг зэрэг Монгол үндэстэн бүхний дунд хит болж чадсан юм.

Энэ жил УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан олны танил залуучууд олноороо нэр дэвшихээ мэдэгдээд буй. Тэр тусмаа урлагаас улс төрлүү хошуурагчид олон болсон. Анхлан дуучин Нара энэ шийдвэрийг дуулиантайхан гаргаж, хэсэгтээ л шуугиулаад авсан. Саяхан мисс Х.Бадамгэрэлийн нөхөр Г.Мөнхбаяр бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн бол нэгэн зүгт хамтлагийн дуучин залуу нэр дэвшихээ мөн мэдэгдээд амжсан. Залуу хүний хувьд чамлахааргүй амжилттай яваа дуучин Бондгор мөн л энэ эгнээнд багтаж УИХ-д Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр зэхэж буй гэнэ. Энэ талаар түүний ойрын эх сурвалжуудаас мэдээлсэн юм. Магадгүй энэ шийдвэрийг гаргахад нь нутгийн дуучин ах С.Жавхлан зөвлөсөн байх гэсэн олны хардлага хүртэл яваад амжсан байна. 

Сонгууль болох гэж буйтай холбогдуулан нэр дэвшигчдийн олныг гайхшруулам олон янзын үйлдэл гарах болсон. Тойрогтоо элдэв төрлийн зүйлс тарааж шоу хийдэг байсан үе хоцрогдож, энтертайментруу шилжсэн сонгуулийн сурталчилгаа хүчээ авч эхэллээ. Саяхан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хулгайн дуу дуулан клипжүүлж хэсэгтээ л сенсааци тариад авсан. Тэгвэл дуучин Бондгор, УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран Өвөрмонголчуудыг байлдан дагуулсан олон ангит УСК-ны дуу “Чи бидэн хоёр” нэртэй дууг дуулсан. Энэхүү дуу нь гарсан даруйдаа олны анхаарлыг татаж Ноён Бондгор, гишүүн Г.Уянга гэсэн хослон дуулаачид шинээр мэндэлж аль хэдийн сонсогч фэнүүдтэй болоод амжжээ. Харин энэ талаар зарим хүмүүс "Ноён Бондгорыг УИХ-ын гишүүн Г.Уянгын сонгуулийн ажилд явах нь гэж байтал өөрөө нэр дэвших гэж байжээ. Тэгэхлээр энэ хоёр дөрөө харших гэж байгаан болов уу" гэлцэж байна гэв.

Эх сурвалж: photonews.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.