Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»A song for mama – Quiza
Дуу хөгжим

A song for mama – Quiza

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нойроо хасч шөнө дунд босон хүүгээ бүүвэйлж хөхүүлнэ та
Нойтон даавуунд үл хонуулж намайгаа үргэлж хуурайлна та
Хорвоогийн үүдийг нээж өгсөн надад ариун цагаан сүүгээр
Хоног өдөр бүр хайраар төөнөж ухааруулж өсөгсөн хүүгээ
Би яг одоо санаж байна таныхаа сайхан инээдийг ээжээ
Хөрш айлын эмээд загнуулхад та намайгаа хамгаалдаг байжээ
Ээж та минь энэ хорвоогоос эртхэн халин одождээ
Гэвч миний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд хамт үлдэждээ
Таниараа хүү чинь бахархана би, хойч үе чинь мартахгүй
Таньдаа би хайртай ээжээ гээд эргээж буцааж чадахгүй ч
Хэмээн гутрахгүй, дуундаа таныгаа би магтий
Энэ хорвоод ээжийн хайрыг орлох зүйрлэх юу ч үгүй
Хичнээн зовон өвдөн байж намайгаа төрүүлсэн юм бэ ээж минь
Хэлж амжаагүй үгсээ хэлэхгүй бол оройтно шүү найз минь
Дотно сайхан үнэрийг чинь би санан дурслаа
Доголон нулимастайгаар таны дүрийг дахин харлаа
Хонгор ээж минь! Миний хайртай ээж минь!
Таныг санах бүр нулимас хурна сэтгэлд та минь инээж байна
Он жил илээж байна, таньд дуулсан энэхүү дуу минь
Олон хүн сонсох болтугай хэмээн дотроо залбирч сууна би
Та үргэлж миний талд! Ээж та л намайг ойлгодог
Та үргэлж зогсоно миний ард! Ээж та л намайг хамгаалдаг
Хүү нь өнөөдөр таныхаа – ачийг хариулж чадахгүй ч
Хүү чинь таньдаа – энэхүү дууг зориулья
Намайг арван настай байхад нартын жамаар хорвоог орхисон
Тэрхэн үед таныг үүрд явсан гэж итгээгүй хоцорсон
Одоо бяцхан байсан хүү чинь цагийн эрхээр томорсон
Охинтой болсон таныг байсан бол гэж харамсана
Өдийд та хараасай хүү чинь ганцаараа биш гурвуулаа
Та мэдсэн болоод тэр үү охин минь таныг дуурайлаа
Таны намайг гэсэн өгөөмөр сэтгэлийг хааяа би
Эгч нараасаа олж харан хамт байгаа мэт төсөөлнө би
Хэзээ ч эргэн ирдэггүй цаг хугацааг таны минь хайр эвдэж
Үргэлж хамтдаа юм шиг сэтгэл зүрхэнд та минь мөнхөд үлдэж
Сахилгагүйтэн би таныг унтуулахгүй үүр шөнөөр сэрээж
Саваагүйтэн дээр нь хийсэн хоолыг чинь идэлгүй зугтааж
Гэсэн ч та надтай ширүүн харьцалгүй хүү минь битгий гэж
Өгөөмөр сэтгэлээрээ намайг эрхлүүлэн аргадаж билээ
Тухайн үедээ таны хайрыг мэдээгүй гэлээ ч
Одоо би бүх үзэгдэлийг тод санаж бүхнийг мэдэрлээ
Та үргэлж миний талд! Ээж та л намайг ойлгодог
Та үргэлж зогсоно миний ард! Ээж та л намайг хамгаалдаг
Хүү нь өнөөдөр таныхаа – ачийг хариулж чадахгүй ч
Хүү чинь таньдаа – энэхүү дууг зориулья
Та бүхнийг надад зааж сургасан, та миний жолоодогч
Та бүхнийг надад хэлж ойлгуулсан, бурхан тэнгэрийн элч
Та намайг хөлд оруулсан, ээж миний амьдарлын минь хүч
Та намайг хэлд оруулсан, ээж миний ирээдүйн төлөөлөгч
Таны хайр яг нарны элч мэт, та наддаа хатан байсан
Таны хайр яг сарны гэрэл мэт, та наддаа шүтээн болсон
Таны дүр яг цагаан дарь эх, би хожуу ойлгосон
Таны сэтгэлд үргэлж гэрэл – асах мэт хайраар төөнөсөн
Таны ачийг хариулах арга үгүй, би барахгүй
Таниас өөр хүнд ийм магтаал очихгүй, би мэдэхгүй
Би зөвхөн өөрийнхөөрөө бүхнийг сая л мэдэрлээ
Оройтсон ч гэсэн ойлгож буйгаа хэлэхийг хичээлээ
Нялх хүүхэд өсгөнө гэж та бэрхшээлээс айсангүй
Намайг жоохонд өвдөж байхад аав минь ажилтай гээд байсангүй
Гэвч та минь ердөө шантраагүйээ
Таны зүрхэн дотор асах гэрэл унтраагүйээ
Одоо бодохнээ таны сэтгэл мандах нар шиг
Хожим нь дурсахнээ ээж та яг гялалзсан алт шиг
Ээжийн тухай дуу энэ дэлхий дээр зөндөө олон ч
Энэхүү дуу зүхнээс минь таньд явж очих болно
Та үргэлж надтай миний талд! Ээж та л намайг ойлгодог
Та үргэлж зогсоно миний ард! Ээж та л намайг хамгаалдаг
Хүү нь өнөөдөр таныхаа – ачийг хариулж чадахгүй ч
Хүү чинь таньдаа – энэхүү дууг зориулья

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.